Хүний хувийн мэдээллийн нууцлал гэж юу вэ?

Хувийн мэдээлэл гэдэг нь тухайн хүнийг таньж мэдэх, тодорхойлох боломжийг олгодог өргөн цар хүрээтэй мэдээллүүдийн нийлэмжийг хэлнэ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд:

  • Овог, нэр
  • Төрсөн он сар өдөр;
  • Хүйс;
  • Регистрийн дугаар;
  • Иргэншил;
  • Хурууны хээ (Биометрик мэдээлэл);
  • Утасны дугаар;
  • Гэр, шуудангийн хаяг;
  • И-мэйл хаяг;
  • Иргэний үнэмлэх болон гадаад паспорт;
  • Дансны болон картын мэдээлэл;
  • Нийгмийн даатгал болон татвар төлөгчийн мэдээлэл зэргийг хувь хүний зөвшөөрлөөр авах мэдээлэлд багтаахаар хуульчилсан байна.

Үйлчилгээ үзүүлэх зорилгоор зарим байгууллага хувийн мэдээллийг тань холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч болно. Энэ тохиолдолд та “Миний хувийн мэдээллийг ямар зорилгоор ашиглах вэ? Мэдээллийн нууцлалыг хангаж чадах уу?” зэрэг асуултын хариултыг авч, сайтар нягталсны дараа бусдад мэдээллээ дамжуулаарай!

Сүүлийн үед бусдын хувийн мэдээллийг онлайн орчинд хууран мэхэлж олж авах улмаар ашиглах, залилах асуудал ихээр гарч байгаатай холбоотой дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

  • Интернэт орчинд хувийн мэдээллээ олонд дэлгэхгүй байх, коммент, пост болон зурган байдлаар нийтлэхгүй байх
  • Мессежээр, и-мэйлээр мөн таны гар утас руу залган таны хувийн мэдээллийг асуувал огтхон ч өгөхгүй байх
  • Санхүүгийн мэдээллүүдээ (картын дугаар, картын нууц үг, интернэт банкны нэвтрэх нэр нууц үг г.м) бусдад дамжуулахгүй байх
  • Хувийн болон санхүүгийн мэдээлэл агуулсан сайт, аппликейшнүүд дээр үргэлж хүчтэй нууц үг ашиглах, тогтмол солих
  • Facebook, Instagram, Twitter зэрэг сошиал хаягууд руугаа нэвтрэхдээ Two Factor Authentication ашиглах, хаяг бүр дээр өөр өөр хүчтэй нууц үгүүдтэй байх
  • Зөвхөн аюулгүй байдлын шаардлага хангасан сайтууд руу ханддаг, мэдээллээ оруулдаг байх
  • Веб хөтөч дээрээ нэвтрэх нэр, нууц үгээ хадгалахгүй байх
  • Бусдын төхөөрөмжийг ашиглан хувийн болон санхүүгийн мэдээлэл агуулсан сайт, аппликейшн рүүгээ нэвтрэхгүй байх

Интернэт банк, и-мэйл хаягийн нэвтрэх нэр, нууц үг, и-мэйл болон мессэжээр ирдэг нэг удаагийн код зэргийг банк харилцагчаасаа онлайн орчинд хэзээ ч асуудаггүй тул харилцагч та онлайн орчинд цахим залиланд өртөн хувийн болон санхүүгийн мэдээллээ бусдад дамжуулахгүй нууцлал аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК