ТӨЛБӨРИЙН КАРТЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Та картаараа АТМ ашиглан  гүйлгээ хийх, дансны хуулга харах, төлбөр төлөх зэрэг зэргийг өөрөө гардан гүйцэтгэх боломжтой ба POS машин ашиглан төлбөр төлөлт хийх боломжтой. Мөн та картаар үйлчилгээ авах үедээ өөрийн санхүүгийн аюулгүй байдлыг хангах үүднээс доорх зөвлөмжийг мөрдлөг болгон ажиллаж заншаарай. 

  • Пин кодоо сонгохдоо өөрөөсөө бусад хүмүүс мэдэхгүй, таах боломжгүй тоо ашиглах    

Төрсөн он, сар, өдөр, утасны дугаар, регистрийн дугаар, дуртай тоо, картан дээр байрших тоонууд гэх мэт хувийн мэдээлэлд агуулагддаг тоо дугаар ашиглан пин кодоо үүсгэхгүй байх мөн дараалсан тоо, ижил тоо гэх мэт амархан байдлаар үүсгэлгүй, тогтмол хугацаанд пин кодоо өөрчлөх хэрэгтэй.

  • Пин кодоо бичиж хаана ч бичиж, тэмдэглэж болохгүй

Хувийн код буюу пин кодоо ил газар, баримт бичиг гэх мэт бусдад алдаж болохуйц газар бичиж тэмдэглэхгүй байх тэр тусмаа картан дээр тэмдэглэхгүй байх

  • Картаа өөр хүнд шилжүүлж ашиглуулах, алдах, хаяхаас сэргийл

Та картаа өөр хүнд/ойр дотны хүн, найз нөхөд, гэр бүл, гадны хүн гэх мэт/ ашиглуулах, хаа хамаагүй газар хаях нь таны дансны аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлэх учир дээрх үйлдлүүдээс зайлс хийх, АТМ-Д картаа ашиглахдаа бусдаас тусламж авахгүй байх хэрэгтэй. Мөн картаа аюулгүй орчинд хадгалж, алдаж, хаясан тохиолдолд шууд банканд мэдэгдэх хэрэгтэй.

  • ATM, POS зэрэг карт уншигч машинаар үйлчлүүлэхдээ аюулгүй эсэхийг шалгах 

АТМ, POS машин банкны албан ёсны зөвшөөрөлтэй, таны пин кодыг мэдэж авах зорилготой камер эсвэл өөр ямар нэгэн зүйл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

  • АТМ, POS машинд пин кодоо хийхдээ бусдад харагдуулахгүй байх

Таны пин кодыг хөндлөнгийн хүн мэдэж болохгүй учир автомат машинд пин кодоо оруулахдаа товчлуурын хэсгийг халхлах, төлбөр хийхдээ пин кодоо бусдад хэлэхгүй байх нь зүйтэй. Мөн таны пин кодыг мэдэх гэсэн оролдлого ажиглагдсан тохиолдолд банканд мэдэгдэх юмуу пин кодоо өөрчлөх хэрэгтэй.

  • Ашигладаггүй болон хуучин картаа устгах 

Гэмтсэн болон хугацаа нь дууссан картаа шинээр авсаныхаа дараа хуучин картаа болон ашигладаггүй картаа хаяхдаа заавал дахин ашиглах боломжгүй болгох, устгах хэрэгтэй.

  • Картын мэдээллээ и-мэйл болон утсаар дамжуулахгүй байх

И-мэйл, мессэжээр болон утсаар залгаж хувийн мэдээллээ ирүүлэхийг хүсэх нь ихэвчлэн залилан мэхлэх зорилготой байдгийг анхаараарай. Төрийн банк нь харилцагчийн мэдээллийг утас, мэйл зэргийг ашиглан асуудаггүйг санана уу.

  • Гүйлгээ үнэн зөв хийгдсэн эсэхийг нягтлаж шалгах

АТМ болон төлбөрийн машинаар гүйлгээ хийхдээ үйлдэл болгоноо, үр дүнгээ өөрийн биеээр шалгаж байх хэрэгтэй. Мөн Төрийн банкны Гялс банкны үйлчилгээг авч дансны хуулгаа онлайнаар эсвэл мессежээр шалган сэжигтэй гүйлгээ болон ямар нэгэн зөрүү илэрсэн тохиолдолд, картын гүйлгээ хийгдсэний даруйд мэдээлэл хүлээн авдаг и-мэйл, утасны дугаар өөрчлөгдсөн бол Төрийн банкны Харилцагчийн үйлчилгээний төвд шууд мэдэгдээрэй.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК