Нууцлалын бодлого

Төрийн банк нь харилцагчийн ашиглаж буй цахим үйлчилгээгээр дамжуулан хийгдэж буй гүйлгээ, төлбөр тооцоо болон харилцагчийн хувийн мэдээллийн нууцлалыг бүрэн хангаж ажилладаг бөгөөд бодлого журмын дагуу дараах зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

  1. Харилцагчийн санхүүгийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, онлайнаар үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай гэж үзсэн хувийн мэдээллийг цуглуулдаг.
  2. Харилцагчийн хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй.
  3. Харилцагчийн мэдээллийн баазад зөвшөөрөлгүй хандалт хийхээс урьдчилан сэргийлж мэдээллийн нууцлалыг бүрэн хангасан стандарт дүрэм, журмыг мөрдөж ажилладаг.

Бид цахим үйлчилгээг харилцагчид саадгүй, түргэн шуурхай үзүүлэх зорилгоор харилцагчийн мэдээллийг үргэлж шинэчлэх бодлого барьж ажилладаг. Харилцагчийн мэдээллийг анх банканд ирж бүтээгдэхүүн үйлчилгээ авах, мэдээллээ шинэчлэх, банкны цахим сувгаар өгсөн мэдээлэл зэргээс авдаг бөгөөд харилцагчийн доорх мэдээллийг цуглуулдаг.  Үүнд:

  • Харилцагчийн хувийн мэдээлэл  болох овог нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар   эсхүл Монгол улсад оршин суух үнэмлэх болон гадаад паспортын хуулбар, оршин суугаа хаяг, шуудан болон и-мэйл хаяг, гар утасны дугаар, факс гэх зэрэг мэдээллүүд;
  • Бусад банк болон ББСБ-уудаас дансны мэдээлэл; 
  • Цахим бүтээгдэхүүн үйлчилгээнд хандсан төхөөрөмжийн IP хаяг болон хандалтынх түүх;
  • Гуравдагч байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл буюу Монголбанк, Нийгмийн Даатгал, Татвар, ШШГЕГ зэрэг эрх бүхий байгууллагын лавлагаа мэдээлэл 

Төрийн банк нь харилцагчийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байх бодлого барьж ажилладаг.

Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд харилцагчийн мэдээллийг дараах нэр бүхий  шалтгаанаар бүртгэх, ашиглах болон хуваалцах боломжтой. Үүнд:

  • Харилцагчийн хэрэгцээ   шаардлагад нийцсэн   бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх;
  • Таны асуултад хариулах болон таны ирүүлсэн үйлчилгээний хүсэлтийг биелүүлэх;
  • Банкны үйл ажиллагааг дэмжих;
  • Харилцагчаас   ирүүлсэн санал, гомдолд дүн шинжилгээ хийх, шалгах; 
  • Таны өгсөн мэдээлэлд үндэслэн тохирох бүтээгдэхүүн   үйлчилгээг санал болгох, үйлчилгээг сайжруулах;
  • Гэмт хэргээс   урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мөрдөн шалгах болон яллах аль ч шатны шүүхийн байгууллагад (үүнд мөнгө угаах, терроризм, залилан болон бусад   санхүүгийн холбогдолтой гэмт хэргүүд хамаарна)
  • Монгол улсын болон   ОУ-ын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, захирамж, шүүхийн шийдвэр, засгийн газрын хориг эсхүл хориг арга хэмжээ, санхүүгийн гүйлгээний хууль тогтоомжийн хүрээн дэх тайлагналын   шаардлагууд, болон аливаа эрх бүхий зохицуулагч болон хууль сахиулах   байгууллагууд эсвэл шүүх бүрэлдэхүүн болон солилцооны байгууллагуудаас   шаардсаны дагуу;

Мэдээллийн нууцлал аюулгүй байдал: Харилцагч та цахим үйлчилгээг ашиглан өөрийн цаг хугацааг хэмнэн, интернет сүлжээнд холбогдсон ямарч газраас банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. Төрийн банк нь сүүлийн үеийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын стандартуудыг мөрдөж, арга технологуудыг ашиглан харилцагчийн болон банкны бүх төрлийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байна. Мөн та өөрийн зүгээс доорх аюулгүй байдлын зөвлөмжийг мөрдөж ажиллаарай.

  • Гялсбанкны албан ёсны сайт эсэх, url хаяг зөв эсэхийг шалгах
  • Гялсбанкны аппликейшнийг албан ёсны Play Store, App Store-оос татаж ашиглах
  • Хүчтэй нууц үг ашиглах, тогтмол солиж занших, хамгаалах
  • Гялсбанканд нэвтэрч үйлчилгээ авсаныхаа дараа заавал log out хийх
  • Гар утас, компьютер гэх мэт төхөөрөмжөө хамгаалах
  • Найдвартай сүлжээ ашиглах, үнэгүй, баталгаажуулалт хийдэггүй wifi ашиглахгүй байх
  • Интернет кафе болон бусад олон нийтийн хэрэглээний төхөөрөмж ашиглахаас зайлсхийх
  • Банк таны цахим үйлчилгээнд ашиглагдах мэдээлэл болох үйлчилгээнд нэвтрэх нэр, нууц үг, нууц асуулт хариулт зэрэг зөвхөн таны мэдэх шаардлагатай нууц мэдээллийг цахим хаяг, мессеж болон аливаа биет бус харилцаагаар дамжуулан асуух, авах оролдлого хийхгүй. Иймд харилцагч өөрийн нууцлал бүхий мэдээллийг дамжуулахгүй байх.

Төрийн банк нь харилцагчийн нууцлалтай мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх үүргийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн болно. 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК