Төрийн банкны АТМ-г ашиглан цаг зав, зардлыг тань хэмнэх олон төрлийн үйлчилгээг нэг дор авах боломжтой. Үүнд:
Бэлэн мөнгө авах
Төрийн банкны болон дотоодын банкуудын бүх төрлийн карт, гадаадын банкны олон улсын Юнионпэй картнаас бэлэн мөнгө авах.
Шилжүүлэг хийх
Төрийн банкны картнаас Төрийн банкны карт, дансны дугаарт шилжүүлэг хийх
Картын үлдэгдэл лавлах, сүүлийн 3 гүйлгээний хуулга авах
Төрийн банкны болон дотоодын банкуудын бүх төрлийн карт, гадаадын банкны олон улсын Юнионпэй картын үлдэгдэл шалгах боломжтой.
Гар утасны нэгж худалдан авах, төлбөр төлөх
Мобиком, Юнител, Жи-Мобайл, Скайтал зэрэг үүрэн телефоны оператор компаниудын гар утасны нэгж худалдан авах, төлбөр төлөх Монголын цахилгаан холбоо ХК-ийн суурин утасны төлбөр төлөх боломжтой.
Хэрэглээний төлбөр лавлах, төлөх
Төрийн банкны АТМ-ыг ашиглан сар бүрийн хэрэглээний төлбөр болох Цахилгаан, Контор, СӨХ, Суурин утас, Интернэтийн төлбөрүүдээ лавлах, хэсэгчлэн болон нийт дүнгээр төлөх боломжтой.
Ингэхдээ АТМ-н “Хэрэглээний төлбөр төлөх” цэсээр хандан 16 оронтой хэрэглэгчийн кодоо оруулан төлбөрөө лавлах ба “төлбөр төлөх” товчийг дарж төлбөрөө гүйцэтгэн баримтаа авна.
Цахим төгрөг илгээх, хүлээн авах
АТМ-г ашиглахад дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1
1800-1881
© 2009-2023 Төрийн банк ХК