Банкны танилцуулга

Төрийн Банк нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн банк, санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар саадгүй хүргэх, бүх талын хамтын ажиллагааг дээдлэх, харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн олон талт хэрэгцээг хангахад чиглэн, Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 280 АТМ, 2800 гаруй картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн оны санхүүгийн үзүүлэлтээр Төрийн Банк нь 2.9 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад үзүүлэлтээрээ Монголбанкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллаж байна. Төрийн Банк нь банкны салбарын зохистой бодлогын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэн, Монгол Улсын банкны салбарын ТОП 3 банкны нэгээр дахин шалгарч, амжилтаа баталгаажууллаа.

Төрийн Банк нь Монгол улсын Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг , Монголбанкны Ерөнхийлөгчийн 2000 оны 375 тоот тушаалаар батлагдсан “Банк, түүний нэгж байгуулах зөвшөөрлийн журам”-ыг үндэслэн Монголбанкнаас 2009.11.23-ны өдөр олгогдсон “26” дугаар бүхий БАНКНЫ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ болно.  

Төрийн банк ХХК нь Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн дагуу дараах үйл ажиллагааг эрхэлдэг. Үүнд:

  • Мөнгөн хадгаламж,
  • Зээл,
  • Төлбөр тооцоо,
  • Гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах,
  • Үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах,
  • Үнэт зүйл хадгалах,
  • Гадаад төлбөр тооцоо хийх,
  • Үнэт цаас гаргах, худалдах, худалдах авах,
  • Гадаад төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх,
  • Даатгалын зуучлалын үйлчилгээ,
  • Эх үүсвэртэй баталгаа, батлан даалт гаргах,
  • Эх үүсвэргүй баталгаа, батлан даалт гаргах.

Төрийн банк нь Монгол улсын хэмжээнд  тэтгэвэр болон 100 гаруй төрлийн нийгмийн халамжийн мөнгө олгох ажлын 80 гаруй хувийг дангаар гүйцэтгэдэг. Бид Нэгдмэл байдал, Багаар ажиллах, Итгэл болон Хүндлэл, Мэргэжлийн ёс зүйг баримтлан, улмаар бүх түвшинд хөгжил дэвшилттэй, урам зоригтойгоор ажиллахыг чиглэл болгон ажиллаж байна.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2020 Төрийн банк ХХК