САНХҮҮ, БҮРТГЭЛ БОЛОН ДОТООД ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН ТОГТОЛЦОО

        Төрийн банкны Санхүүгийн газар нь Гүйцэтгэх захиралд ажлаа тайлагнан банкны нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомж, НББОУС, СТОУСтандартын дагуу хөтлөх, энэхүү хууль, стандартад нийцүүлэн НББүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, шинэчлэн сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгжийн бүртгэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажилладаг.

        Банкны үйл ажиллагааны зардлыг хянаж, хуваарилах, төлөвлөсөн зардлыг системийн хэмжээнд хэмнэх ажлын удирдан зохион байгуулж, ашиглалтын болон хэрэглээний зардлын зарцуулалтын норм, нормативыг батлан хэрэгжүүлж банкны үр ашгийг тогтмол нэмэгдүүлэн ажиллаж байна.

        Харилцагч байгууллага, иргэдийн банк хоорондын гадаад болон дотоод төлбөр тооцоог эрсдэлгүй, шуурхай дамжуулах, картын болон гадаад мөнгөн гуйвуулгын /Свифт, Вестерн юнион/ үйлчилгээний хоорондын тооцоог цаг хугацаанд нь нийлж тохируулах, банкны хөрөнгө зохицуулалттай холбоотой төлбөр тооцоог тус тус хариуцан хийж гүйцэтгэдэг. Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах ажлын хүрээнд Монголбанкаас удирдан хэрэгжүүлсэн 5 сая төгрөгөөс бага дүнтэй төлбөр тооцоог 24/7 (хоногт 24 цагаар тасралтгүй) бодит цагийн горимоор дамжуулж байна.

 

ДОТООД ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО 

        Төрийн банк ХК нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн харьяа Дотоод аудитын газар, Гүйцэтгэх захирлын харьяа Дотоод хяналт, шалгалтын газар гэсэн бүтэцтэйгээр дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.

 

ДОТООД АУДИТЫН ГАЗАР 

        Дотоод аудитын газар нь Банкны бодлого, тухайн жилийн бизнес төлөвлөгөө, төсөв, үйл ажиллагаанд мөрдөх журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан зөв эсэхэд хяналт тавьж, актив хөрөнгийг хамгаалан, үр ашгийг дээшлүүлэх үндсэн чиг үүргийн хүрээнд гүйцэтгэх удирдлагаас тусдаа бие даасан, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж, аудитын үр дүнг ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хороо болон ТУЗ-д тогтмол  тайлагнадаг. 

Дотоод аудитын газар нь харьяа 2 хэлтэстэй. 

Мэдээллийн технологи, Аудитын төлөвлөлтийн хэлтэс: Дотоод аудитын дунд болон богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг эрсдэлд тулгуурлан тодорхойлж, банкны санхүүгийн болон бусад үйл ажиллагааны тайлан, мэдээллүүдийн үнэн зөв байдал цахим банкны үйлчилгээнүүдийн найдвартай ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал, тоног төхөөрөмж, программ хангамжийн зохистой ашиглалт, тэдгээрийн хөгжүүлэлт, банкны мэдээллийн технологийн эрсдэлийн удирдлага, хяналтын тогтолцоо, удирдлага зохион байгуулалтын үр дүнтэй байдалд хараат бус бодитой үнэлгээ, дүгнэлт өгөх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн санал, зөвлөмжийг гарган банкны үнэ цэнийг нэмэгдүүлэх.

Ерөнхий аудитын хэлтэс: Банкны учирч болохуйц эрсдэл нь хүлээн зөвшөөрөх түвшинд байгаа эсэхэд баталгаа өгөх, банкны дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, бодлого, журам болон олон улсын стандартын дагуу явагдаж байгаа эсэхийг хараат бус, бодитой үнэлгээ, дүгнэлт гаргаж, эрсдэлийг бууруулахад чиглэсэн санал, зөвлөмжийг гарган банкны үнэ цэнийг нэмэгдүүлэх.

 

ХЯНАЛТЫН ГАЗАР:

        Хяналт шалгалтын газар нь банкны дотоод хяналтыг өдөр тутам хэвийн түвшинд хангах бөгөөд төв банк болон нэгжүүдэд хэрэгжиж буй банкны арын албаны үйл ажиллагаа, зээл болон бусад ажиллагаанд хяналт, шалгалтыг зохион байгуулах, мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааны эсрэг хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

        Тус газар нь Гүйцэтгэх удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, банк түүнтэй холбогдох хууль тогтоомж, Төрийн банкны дотоод дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжлийн газар, хэлтэс болон салбар нэгжүүдийг шалган, заавар зөвлөмж өгөх, дүгнэлт хийж үр ашигтай бүтцийг зохион байгуулах, банкны дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, хөгжүүлэх, түүнд хяналтыг хэрэгжүүлэх, цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилладаг.

        Хяналт шалгалтын газар нь өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад илэрсэн банкны бүтэц, зохион байгуулалттай холбоотой дотоод хяналтын сул тал, зөрчлийг газар дээр нь засаж, залруулах арга хэмжээг нэн даруй авч ажиллана.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК