Түгээмэл асуултууд

1. Дансны хуулгаа авахад заавал данс нээсэн салбар дээрээ очих уу? 

Төрийн банкны өөрт ойр салбараас авч болно.  Та Гялс банкны үйлчилгээнд бүртгүүлсэн бол дансны хуулгаа интернэтээр ч авах боломжтой.

Цаг заваа хэмнэн, цахим сувгаа ашиглан банкны үйлчилгээг хялбар авахыг танд санал болгож байна.

2. Иргэний үнэмлэхээ гээсэн тул данснаасаа зарлага гаргахад ямар бичиг баримтыг үндэслэх вэ?

 Гадаад паспорт эсвэл УБЕГ-аас авсан иргэний бүртгэлийн лавлагаагаар зарлагын гүйлгээ хийх боломжтой.

3. Төгрөгийн харилцах дансаа долларын харилцах данс болгон шилжүүлж болох уу? 

Болохгүй. Шинээр долларын харилцах данс нээлгэж болно.

4. Гадаадад байгаа хүн Төрийн  банканд харилцах данс нээлгэж болох уу?

5. Данснаасаа зарлага гаргах тохиолдолд иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбараар авч болох уу?

 Болно. Баталгаажуулсан өдрөөс хойш 3 сарын дотор үйлчилгээ авах боломжтой.

6. Төрийн банкны харилцах дансаа ашиглахгүй удвал хаагдахуу?

Харилцах, хугацаагүй хадгаламжийн дансаа ашиглахгүй 12 сар болсон тохиолдолд данс идэвхгүй төлөвт шилжинэ. Энэ тохиолдолд та Төрийн банкны өөрт ойр нэгжид бичиг, баримттайгаа хандах шаардлагатай.

7. Дансны хамтран эзэмшигч хугацаатай хадгаламжийн хугацааг цуцлах боломжтой юу?

Болно. Учир нь хамтран эзэмшигч үндсэн эзэмшигчтэй адил эрхтэй.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК