ТУЗ-ийн дэргэдэх хороод

Төлөөлөн удирдах зөвлөл нь дэргэдээ Эрсдэлийн удирдлагын хороо, Аудитын хороо, Нэр дэвшүүлэх хороо, Цалин урамшууллын хороотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Уг хороод нь дараах чиг үүрэгтэй бөгөөд улирал бүр хуралддаг.

 

Аудитын хороо

 

Аудитын хороо нь Банкны нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэх, Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан банкны стратеги төлөвлөгөө, банкны бодлогын хэрэгжилт, банкны үндсэн үйл ажиллагааны явцад хийгдэх гүйцэтгэлийн болон санхүүгийн үйл ажиллагаатай холбогдох асуудал, түүний үнэн бодит байдалд хяналт тавих, банкны дотоод болон хөндлөнгийн аудитын цар хүрээг тодорхойлох, үр ашигтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, аудитын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Аудитын хороо нь  3 гишүүний бүрэлдэхүүнтэй ба хорооны даргаар хараат бус гишүүн ажилладаг.

 

     Нэр дэвшүүлэх хороо

 

Нэр дэвшүүлэх хороо нь банкны залгамж халааны бодлогыг тодорхойлох, банкны Хяналтын зөвлөлийн гишүүн, эрх бүхий албан тушаалтанд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээний нөхцөлийг боловсруулах, ажлын гүйцэтгэлд үнэлэлт өгөх, банкны эрх бүхий албан тушаалтны мэдлэг, чадвар, ажлын туршлагын талаар дүгнэлт гаргах, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх, ТУЗ-ийн хараат бус гишүүдийн бие даасан, хараат бус байдлыг тогтоох, тэдгээрийг сургах, мэргэшүүлэх  болон хувьцаа эзэмшигчдээс Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, чөлөөлөх зэрэг асуудлаар мэргэжлийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Нэр дэвшүүлэх хороо нь 3 гишүүний бүрэлдэхүүнтэй ба хорооны даргаар хараат бус гишүүн ажилладаг.

 

Цалин урамшууллын хороо

 

Цалин урамшууллын хороо нь банкны Хяналтын зөвлөл, ТУЗ-ийн гишүүд, банкны эрх бүхий албан тушаалтны цалин, урамшууллын бодлогыг тодорхойлох чиглэлээрх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Цалин урамшууллын хороо нь 3 гишүүний бүрэлдэхүүнтэй ба хорооны даргаар хараат бус гишүүн ажилладаг.

 

Эрсдэлийн хороо 

 

ЭУХ нь Банкны үйл ажиллагааны нэгж тус бүрд үүсэж болох эрсдэлийн түвшнийг тодорхойлох, илрүүлэх, эрсдэлийг бууруулах, арилгахад шаардлагатай арга хэмжээг авах зэргээр эрсдэлийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх, Банкны тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянах тогтолцоог бүрдүүлэх, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд өртөх эрсдэлийг үнэлэх чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. ЭУХ нь 3 гишүүний бүрэлдэхүүнтэй.

 

              ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүрэлдэхүүн

 

Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо

Дарга

Гишүүд

1

Аудитын хороо

С.Цэнд-Аюуш

/хараат бус гишүүн/

 

М.Батжаргал /хараат бус гишүүн/

Б.Сүх-Очир

2

Нэр дэвшүүлэх хороо

Д.Энхжаргал

/хараат бус гишүүн/

 

М.Батжаргал /хараат бус гишүүн/       

Л.Сонор

3

Цалин урамшууллын хороо

М.Батжаргал

 /хараат бус гишүүн/

 

С.Цэнд-Аюуш /хараат бус гишүүн/

Д.Цолмон

 

 4

Эрсдэлийн хороо

Г.Золбоо

С.Цэнд-Аюуш /хараат бус гишүүн/     

Д.Энхжаргал /хараат бус гишүүн/

 

Хараат бус гишүүдийн тайлан

 

ТУЗ-н хараат бус гишүүн

М.БАТЖАРГАЛ

ТУЗ-н хараат бус гишүүн

С.ЦЭНД-АЮУШ

ТУЗ-н хараат бус гишүүн

Д.ЭНХЖАРГАЛ

2021 оны эхний хагас жилийн тайлан

2021 оны эхний хагас жилийн тайлан

2021 оны эхний хагас жилийн тайлан

2021 оны сүүлийн хагас жилийн тайлан

2021 оны сүүлийн хагас жилийн тайлан

2021 оны сүүлийн хагас жилийн тайлан

2022  оны эхний хагас жилийн тайлан

2022  оны эхний хагас жилийн тайлан

2022  оны эхний хагас жилийн тайлан

2022 оны сүүлийн хагас жилийн тайлан

2022 оны сүүлийн хагас жилийн тайлан

2022 оны сүүлийн хагас жилийн тайлан

2023 оны эхний хагас жилийн тайлан

2023 оны эхний хагас жилийн тайлан

 2023 оны эхний хагас жилийн тайлан

2023 оны сүүлийн хагас жилийн тайлан

2023 оны сүүлийн хагас жилийн тайлан

 2023 оны сүүлийн хагас жилийн тайлан

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК