Харилцагч та банктай холбогдох болон хувийн мэдээллээ нууцалж хамгаалах нь таны дансны аюулгүй байдлыг хангах суурь болдог тул дараах зөвлөмжийн дагуу дансаа хамгаална уу.
Өөрийн дансны мэдээлэл, банкны болон бусад үйлчилгээний хэрэглэгчийн нэр, нууц үгээ бусдад дамжуулах, найдваргүй газар хадгалах, хадгалах зориулалттай програм, функц аргыг ашиглахгүй байх хэрэгтэй. Мөн өөрийн төрсөн он, сар, өдөр утасны дугаар, гэрийн хаяг, регистрийн дугаар гэх мэт хувийн мэдээллээ ил байлгах тараахаас зайлсхий.
Тодорхой хугацааны давтамжтайгаар эсвэл гүйлгээг хийгдсэний дараа баримт, гүйлгээний мэдээллийг шалгаж үнэн зөв хйигдсэн эсэхийг шалгаж тооцож байх хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн сэжигтэй болон алдаатай болсон зүйл байвал цаг алдалгүй банктай холбогдоно уу.
Та ямар нэгэн гүйлгээг санаачлаагүй байхад танаас гүйлгээ эхлүүлэхийг хүссэн хүсэлт болон банкны нууц үг, нэр гэх мэт хувийн мэдээллийг тань асуусан мэйл мессеж дуудлагад хариулах шаардлагагүй.
Дансны дугаар, гүйлгээ хийсэн баримт, хувийн мэдээллээ агуулсан баримт бичиг зэргийг хаях шаардлага гарсан нөхцөлт шатаах эсвэл жижиглэх үйлдэл хийх хэрэгтэй.
Та өөрийн хүсэлтээр банканд данс үүсгүүлээгүй байхад таны нэр дээр зөвшөөрөлгүй данс тодорхойлогдсон эсэхийг шалгах, үүссэн байгаа тохиолдолд банканд мэдэгдэх мөн ашигладаггүй дансаа хаалгах нь зүйтэй.
Та утасны дугаар, мэйл хаяг, нэр гэх мэт мэдээллүүд өөрчлөгдсөн тохиолдолд уг мэдээллүүдээ банкандаа ирж өөрийн биеэр мэдэгдэх хэрэгтэй. Учир нь та мэйл, утасны дугаараа ашиглан дансны мэдээллээ авдаг бол бид таны мэдээлэл өөрчлөгдсөнийг мэдэхүй тул хуучин дугаар, мэйл рүү чинь илгээсээр байх болно.
Ингэснээр та өөрийн хийсэн гүйлгээгээ үнэн зөв болсон эсэх хэзээ ямар гүйлгээ хийгдсэн зэргийг мэдэх ба өөрийн дансаа хянах боломжтой болох юм. Хэрвээ ямар нэгэн сэжигтэй болон алдаатай болсон зүйл байвал цаг алдалгүй банктай холбогдоно уу.
Хуурамч мейл, мессеж хүлээн авах нь та цахим ертөнцийн халдлагад өртөх эрсдэлтэй тул урьдчилан мэдэгдээгүй гэнэтийн, сэжигтэй мэйл ирсэн үед нээх, хариу өгөхөөс зайлс хийх хэрэгтэй. Банк хэзээ ч харилцагч руугаа интернет банкиндаа шууд нэвтрэх холбоос, дансны мэдээллээ өөрчлөх, шинэчлэх, таны хувийн нууц мэдээллийг хүссэн утга агуулгатай и-мэйл илгээдэггүй, мөн утсаар таны мэдээлэл, пин кодыг асуухгүй гэдгийг санаарай. Хэрвээ сэжиг бүхий мэйл, мессеж, дуудлага хүлээн авбал бидэнтэй холбогдоно уу. нь таны хувийн нууц мэдээллүүдийг олж авах зорилгоор хуурамч и-мэйл болон мессеж илгээдэг. Хуурамч и-мэйл нь дараах шинжүүдийг агуулсан байна:
Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1
1800-1881
© 2009-2024 Төрийн банк ХК