Аккредитив

Аккредитив (Letter of credit, L/C) нь гадаад худалдааны уламжлалт төлбөр тооцооны хэлбэрүүдийн нэг бөгөөд худалдаа эрхлэгч талуудын гэрээний үүргийн биелэлтийг хангахад чухал ач холбогдолтой үйлчилгээ юм. Гадаад худалдаанд оролцогч талууд алслагдсан зайд орших тул барааг нийлүүлэх болон төлбөр тооцоог гүйцэтгэх ажиллагаа цаг хугацааны хувьд аль нэг нь түрүүлж явагддаг. Иймд аккредитивын үйлчилгээгээр дамжуулан талууд гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг харилцан хянах боломжтой болдог онцлогтой.

Давуу талууд:
• COMPLEX: Төлбөр тооцоо + Төлбөрийн баталгаа + Хямд санхүүжилт хосолсон үйлчилгээ;
• RELIABLE: Гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах, анх удаа худалдаа хийж буй талуудын хооронд харилцан итгэлцэл бий болгох;
• FLEXIBLE: Талууд барааны төлбөрийн уян хатан нөхцөл тогтоох боломжтой.
 
Дараах үйлчилгээг санал болгож байна:

 

Бүтээгдэхүүн, үйлчилгээ Олон улсын нэршил Харилцагч Зориулалт

Импортын аккредитив нээх   (эх үүсвэртэй, эх үүсвэргүй)

Issuing a letter of credit  Импортлогч Барааны төлбөр шилжүүлэх
Экспортын аккредитив хүлээн авах Advising a letter of credit Экспортлогч Барааны төлбөр хүлээн авах
Импортын аккредитивд давхар баталгаа гаргуулах Letter of credit confirmation Импортлогч Олон улсын банкаар давхар баталгаа гаргуулах
Аккредитивын дараах санхүүжилт Letter of credit post-finance Импортлогч Импортын аккредитивын төлбөрийг санхүүжүүлэх
Аккредитивын төлбөрийг санхүүжүүлэх Letter of credit re-finance Импортлогч Аккредитивын төлбөрийг Төрийн банкны бизнесийн зээлээр санхүүжүүлэх

 

Аккредитивын үе шатууд:

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК