Мөнгөн гуйвуулга

Гадаад гуйвуулга

Манай банк нь харилцагчдын гадаад гуйвуулга, банк хоорондын гадаад төлбөр тооцоо, аккредитив, түүнтэй холбоотой нэмэлт өөрчлөлт, асуулга болон бусад мэдээллийг Олон улсын банк санхүүгийн сүлжээ болох SWIFT /Social Worldwide International Financial Telecommunication /-ийн сүлжээгээр цаг тухайд нь түргэн шуурхай дамжуулан ажиллаж байна.

Та манай гадаад гуйвуулгын үйлчилгээг авснаар:

  • Таны гадаад төлбөр тооцоо түргэн шуурхай, найдвартай хийгдэх
  • Хамгийн бага шимтгэл төлөх
  • Төрийн Банкны хураамжийг зөвхөн төгрөгөөр төлөх
  • Мөнгөн гуйвуулгыг илгээж байгаа улс, цагийн зөрүүнээс хамаарч ажлын 1-3 хоногт хүрэх
  • Өөрийн шилжүүлгийн талаар нэмэлт лавлагаа мэдээг авах
  • Манай Банкны бүх салбар, тооцооны төвүүд дээр очиж үйлчлүүлэх.

 


Сэрэмжлүүлэг

 

Эрхэм харилцагч та гадаад улс орнууд руу мөнгө шилжүүлэх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу. 

  • Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух шаардлагатайг анхаараарай. 
  • Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж хувийн зураг болон бичлэгээ алдсанаасаа болж ямар нэгэн дарамт шахалтанд орж энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү. 
  • Хэрэв та санамсаргүй байдлаар хонжворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаарна уу. 

Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь танд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал та Цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон Цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэб сайтаар та өөрийн өргөдлийг ирүүлэх боломжтой. 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК