ГЯЛСБАНК ҮЙЛЧИЛГЭЭ

Бид танд банкны үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх хамгийн өргөн боломж бүхий банкны үйлчилгээг санал болгож байна.

Манай Гялс банк үйлчилгээний байгууллагын хэрэглэгчид лавлагаа хийх, гүйлгээ хийх, хэрэглээний төлбөр төлөх зэрэг олон боломжтой.

Гялс банкаар авах үйлчилгээ

  • Өөрийн данс хооронд болон Төрийн банкны данс хооронд шилжүүлэг хийх;
  • Хэрэглээний төлбөрөө бүртгүүлэх, лавлах, төлөх (Цахилгаан, Контор, СӨХ, Суурин утас, Кабель, Интернэт гэх мэт )
  • Бусад банкны дансруу шилжүүлэг хийх;
  • Гадаад шилжүүлэг хийх;
  • Гар утасны ярианы төлбөр төлөх, нэгжийн карт худалдан авах;
  • Захиалгат шилжүүлэг үүсгэх
  • Багц гүйлгээ хийх / нэг үйлдлээр олон данс руу зэрэг гүйлгээ хийх юм./
  • Нийгмийн даатгалын төлбөр төлөх үйлчилгээ (төлбөр төлөх зааврыг ЭНД-ээс авна уу)

Та дараах нэмэлт үйлчилгээг авах боломжтой.

  • Хадгаламжийн хугацаа сунгах захиалга өгөх;
  • Ханшийн тооцоолуур ашиглах;
  • Гүйлгээний загвар үүсгэх /байнга хийгддэг гүйлгээг загвар болгон хадгалах ба хадгалсан загвараа дахин ашиглах юм/;
  • Банкнаас мэдээлэл авах, банкинд санал хүсэлт илгээх.
  •  

Гялс банкаар гүйлгээ хийх

Гүйлгээ хийхэд Нэг удаагийн нууц үг эсвэл Васко төхөөрөмж ашиглана.

 

Нэг удаагийн нууц үгийг дараах 2 хэлбэрээр авч ашиглана:

  1. Утасны дугаартаа мессежээр;
  2. И-мэйл хаягтаа и-мэйлээр
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК