ТАЙВАНИЙН ИМПОРТЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ

“Тайванийн импортын хөнгөлөлттэй зээл” нь Төрийн банк болон Тайванийн Экспорт Импортын банкнаас хамтран хэрэгжүүлж буй худалдааны санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын гадаад худалдаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд Тайваниас бараа импортлоход зориулан олгох, хөнгөлөлттэй хүүтэй, ам.долларын зээл юм.

Давуу талууд:                                  

  • TARGET: Импортлогчийн барааны төлбөрийг санхүүжүүлнэ;
  • LOW COST: Тайванийн банкны урт хугацаатай, хөнгөлөлттэй санхүүжилтэд хамрагдах боломжтой;
  • CONSULTANCY: Бидэнд хандсанаар Тайванийн томоохон бизнес эрхлэгчидтэй холбох боломжийг зөвлөнө.

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  1. Тайванийн экспортлогчтой худалдааны түнш болж  гадаад худалдааны гэрээ байгуулах шатанд буюу барааны ачилт эхлэхээс өмнө банкинд хүсэлт гаргах;
  2. Олон жил амжилттай бизнес, үйлдвэрлэл эрхэлсэн туршлагатай, нэр хүндтэй  худалдааны түнштэй гэрээ, хэлцэл байгуулсан байх;
  3. Барааг ачуулсны дараа экспортлогчоос доорх баримтуудыг авахаар урьдчилж тохирсон байх
  • Худалдааны нэхэмжлэх /Commerial invoice/;
  • Тээврийн баримт /Bill of Lading –далайн тээвэр, Airwaybill –агаарын тээвэр, Multimodal transport document – холимог тээврийн баримтын аль нэг/;
  • Барааны гарал үүслийн гэрчилгээ /Certificate of Origin/;

        4.Барааны төлбөрийг шилжүүлэхэд Төрийн банкны дараах үйлчилгээний аль нэгийг ашиглана. Үүнд:

  • Аккредитив
  • Төлбөрийн баталгаа
  • Гадаад инкасс
  • Гадаад гуйвуулга

    5.Харилцагч нь татварын, шүүхийн шийдвэрээр төлөх аливаа өр төлбөргүй байх;    
    6.Харилцагч нь зээлийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх   

Зээлийн үе шатууд:

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК