Худалдааны санхүүжилтын шугам

Төрийн банк нь импортлогчдод зориулж “Олон улсын хөрөнгө оруулалтын банк”-тай хамтын ажиллагааны хүрээнд худалдааны санхүүжилтийн шугамийг санал болгож байна. Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь 1970 онд байгуулагдсан, Унгар улсад төвтэй хөгжлийн банк бөгөөд үндсэн зорилго нь гишүүн орнуудын жижиг дунд бизнесийг дэмжих, тэр дундаа байгаль экологи, тогтвортой хөгжил, ногоон эрчим хүч, хог хаягдал дахин боловсруулах, дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх, гадаад худалдааг дэмжихэд оршино.

Үйлчилгээнд хамрагдсанаар Харилцагч Та дараах үйлчилгээг нэг дор ашиглах эрх эдлэнэ. Үүнд:

  • Эх үүсвэргүй аккредитив нээлгэх  (Letter of credit)
  • Эх үүсвэргүй гадаад баталгаа гаргуулах (Payment guarantee)
  • Аккредитивын дараах санхүүжилт авах (Letter of credit post-financing)
  • Импортын зээл (Import loan).

Давуу талууд:

• WORLD WIDE: Дэлхийн аль ч улсын худалдааны түншээс бараа, үйлчилгээ импортлоход санхүүжилт олгоно;
• LOW COST: Хямд хүүтэй санхүүжилтэд хамрагдах боломжтой;
• FLEXIBILITY: Шугамын эрхийн хүрээнд та өөрийн сонголтоор худалдааны санхүүжилтийн үйлчилгээний олон хэлбэрүүдийг ашиглах боломжтой.
 
Зээл хүсэгчид тавигдах шаардлага:
 
1. Гадаад худалдааны гэрээ байгуулах шатанд буюу барааны ачилт эхлэхээс өмнө банкинд хүсэлт гаргах;
2. Олон жил бизнес, үйлдвэрлэл эрхэлсэн туршлагатай, нэр хүндтэй худалдааны түнштэй гэрээ, хэлцлүүд байгуулах;
3. Барааны төлбөрийг шилжүүлэх, хүлээн авахад Төрийн банкны дараах үйлчилгээний аль нэгийг ашиглана. Үүнд:
• Аккредитив 
• Төлбөрийн баталгаа 
• Гадаад инкасс 
• Гадаад гуйвуулга 
4. Харилцагч нь татварын, шүүхийн шийдвэрээр төлөх аливаа өр төлбөргүй байх;    
5. Харилцагч нь зээлийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК