Ажлын байрыг дэмжих зээл

 

  • Сүүлийн 12 сар тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай байх; (тухайн бизнесийн чиглэлээрээ өмнө нь холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрлөө авч, үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан эсэхийг нягтлах шаардлага юм);
  • Банкнаас шаардсан санхүүгийн үзүүлэлтийн шаардлагыг хангасан байх,
  • Банкнаас тавьсан барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан байх, 
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан, бусад баримт бичиг нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байх,
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх, /Татварын ерөнхий газрын лавлагаагаар тодорхойлно./
  • Зээлийн батлан даалттай сангийн батлан даалттай зээл авах тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт /200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой байх/, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх; https://www.legalinfo.mn/law/details/14525/
  • Банкнаас холбогдох журам зааврын хүрээнд тавигдсан бусад шаардлага.

 

 

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК