“Худалдааны зээлийн шугамын багц бүтээгдэхүүн үйлчилгээ: Гадаад болон дотоод худалдаа эрхэлдэг, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн хэрэгцээ тогтмол гардаг, Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд /цаашид “Зээлдэгч” гэх/-д банкнаас дараах 2 төрлийн лимитийн хүрээнд доор дурдсан үйлчилгээг багцлан үзүүлэх зээлийн эрх юм. Үүнд:
1. Зээлийн лимит:
- Бизнесийн зээлийн шугам;
2. Аккредитив, баталгааны лимит:
- Эх үүсвэргүй дотоод баталгаа;
- Эх үүсвэргүй гадаад баталгаа;
- Эх үүсвэргүй импортын аккредитивыг хамруулна.
Тавигдах шаардлага:
-Сүүлийн 24 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай,
-Хүчин төгөлдөр худалдааны гэрээ, дилер, дистрибьюторын гэрээ, хэлцэл эсвэл бараа нийлүүлэх гэрээ, хэлцлийг хамгийн багадаа нэг худалдааны түнштэй байгуулсан байх,
-Бизнес нь тогтмол татан авалт, нийлүүлэлт хийдэг байх,
-Бизнесийн тогтмол мөнгөн урсгалтай, үйл ажиллагааны цэвэр мөнгөн орлогын 40%-иас хэтрэхгүй дүнгээр зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх чадвартай,
-Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан,
-Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан,
-Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн эсхүл гуравдагч этгээдийн барьцааны зүйлийг тавих, батлан даалт, банкны баталгаатай,
-Чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх.
Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1
1800-1881
© 2009-2024 Төрийн банк ХК