Иргэдийн харилцах данс

Та манай банканд харилцах данс нээлгэснээр Төрийн банкны Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг дахь салбаруудыг холбосон Оnline системд төлбөр тооцоогоо бүх төрлийн валютаар түргэн, шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой болно. Харилцах дансны үйлчилгээг Монгол улсад түгээмэл ашиглагддаг MNT, USD, EUR, RUB, CHF, CNY, JPY, GBP, KRW, CAD зэрэг валютаар авах бүрэн боломжтой.

Давуу тал, онцлог:

  • Данс нээхэд шимтгэлгүй
  • Төлбөр тооцоогоо түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх
  • Өөрт ойр байрлах аль ч салбар, тооцооны төвөөс төлбөр тооцоо гүйцэтгэх
  • Цахим банкны үйлчилгээгээр дамжуулан хамгийн бага хугацаанд өөрт тааламжтай орчинд дансаа удирдах
  • Гадаад валютын төрөл бүрийн үйлчилгээг авах /худалдах, худалдан авах, шилжүүлэх гэх мэт
  • Бүх төрлийн гадаад, дотоод мөнгөн шилжүүлэг хийх

Өөрийн санхүүгийн үйл ажиллагаандаа хяналт тавина. Та Гялс банкны үйлчилгээнд бүртгүүлэн хүссэн үедээ гар утаснаасаа дансныхаа хуулга болон бусад мэдээллийг авах боломжтой.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК