Төлбөрийн нэхэмжлэлээр гүйлгээ хийх

Байгууллагын данснаас сар бүр нэхэмжлэгддэг цахилгаан, ус зэрэг ашиглалтын төлбөр болон утасны төлбөрөө нэхэмжлэлээр хүлээн авч төлбөрөө шилжүүлэхдээ зарцуулдаг цаг хугацааг тань хэмнэж Төрийн банкнаас Төлбөрийн нэхэмжлэлээр гүйлгээ хийх үйлчилгээг санал болгож байна. Та нэг удаа ирж гэрээ байгуулснаар таны данснаас сар бүр нэхэмжилдэг төлбөрүүдийг банк саадгүй шилжүүлэх бөгөөд дансанд хийгдэж буй гүйлгээний мэдээллээр интернэт, смарт банкаараа шалгах боломжтой. Та гэрээ байгуулах болон банк дотор төлбөр төлөхөд хураамжгүй байна.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК