Гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд зориулсан багц бүтээгдэхүүн

1. Цахим бүтээгдэхүүн үйлчилгээ, Картын бүтээгдэхүүн болон Хадгаламжийн хувьд:

  • Иргэний үнэмлэх болон гадаад паспорт;
  • Монгол Улсад байрлах сабар нэгжид хадгаламж нээх бол визний зөвшөөрлийг нотлох баримт.

2. Зээлийн бүтээгдэхүүний хувьд: 

  • Орон сууц, амины сууц, хашаа байшин худалдан авах, барих зээлийн хувьд энд дарна уу.
  • Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлийн хувьд энд дарна уу.
  • Орон сууцны ипотекийн зээлийн хувь энд дарна уу.

Нэмэлтээр:

  • Тухайн улсад байнга оршин суугчийн үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, 
  • Орлого нотлох баримт /Гадаад улс орнуудад ажиллах хөдөлмөрийн гэрээ, дансны хуулга, бизнесийн орлоготой тохиолдолд холбогдох зөвшөөрөл гэх мэт/,
  • Монгол Улсад байнгын оршин суух хамтран зээл хүсэгчид тухайн улсад суух Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төлөөлүүлэх эрхийг шилжүүлсэн тухай итгэмжлэл. /Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, худалдах худалдан авах гэрээнд үндсэн зээлдэгчийг төлөөлж гарын үсэг зурах, түүнтэй холбоотой төлбөр, тооцоо хийх, улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж, бүртгүүлэх, банканд зээлийн хүсэлт гаргах, түүнтэй холбоотой зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, нотариатаар төлөөлж батлуулах эрхээ шилжүүлэх гэх мэт агуулгыг дурьдсан байх/,
  • Орон сууцны зээлийн хүсэлтийг харилцагч цахимаар илгээнэ.  

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК