1. Гялсбанк үйлчилгээ, картын бүтээгдэхүүн үйлчилгээнд бүртгүүлэхдээ харилцагч дараах шаардлагыг хангасан байна.
- Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай байх
2. Хадгаламжийн бүтээгдэхүүний хувьд дараах шаардлагыг хангасан байна.
Монгол Улсад:
-
- Гадаад улсад зорчих визний зөвшөөрөлтэй иргэд Төрийн банкны өөрт ойр байрлах салбар, нэгжид хандаж дансаа нээлгэнэ.
Гадаад улсад:
-
- Хаус хадгаламжийн бүтээгдэхүүнийг тухайн улсад үйл ажиллагаагаа явуулж буй Банкны Төлөөлөгчийн газарт хандан харилцагч хүсэлтээ гарган дансаа нээлгэнэ.
3. Зээлийн бүтээгдэхүүний хувьд дараах шаардлагыг хангасан байна.
- Орон сууц, амины сууц, хашаа байшин худалдан авах, барих зээлийн хувьд энд дарна уу.
- Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлийн хувьд энд дарна уу.
- Орон сууцны ипотекийн зээлийн хувь энд дарна уу.
Нэмэлтээр:
- Гадаад улсад урт хугацаагаар оршин суух визний зөвшөөрөлтэй сурч, ажиллаж буй Монгол Улсын иргэн байх;
- Монгол Улсад байнгын оршин суух хамтран зээл хүсэгчтэй байх ба багц бүтээгдэхүүн авахтай холбоотой холбогдох итгэмжлэл гаргах боломжтой байх;
- Худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагч тал нь үндсэн болон хамтран зээлдэгч нар байх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөл үндсэн болон хамтран зээлдэгчид шилжих боломжтой байх;
- Төрөөс хэрэгжүүлж буй Орон сууцны ипотекийн зээлийн хувьд гадаад улсад ажиллах хөдөлмөрийн гэрээт ажилтан байх буюу Монгол Нийгмийн даатгалын шимтгэл зохих журмын дагуу төлөгддөг байх;
- Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг “Хаус хугацаатай хадгаламж”-ийн дансанд 12-24 сарын хугацаанд тасралтгүй орлого хийж бүрдүүлсэн байх;
- Бүрдүүлэх баримт бичгийн бүрдэл гадаад хэл дээр байх тохиолдолд баталгаат орчуулгаар орчуулсан байх.