Эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээл

Зээлийн тодорхойлолт: “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Зэээлийн батлан даалтын сан болон банкны эх үүсвэрээр  барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг дунд үйлдвэр эрхлэгчид төсөл хэрэгжүүлэхэд зориулан олгоно.  

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байх,
  • Монгол Улсын ЖДҮ-ийн тухай хуульд заасан тодорхойлолтод нийцсэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч бөгөөд  жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гэрчилгээ авсан байх, 
  • Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа эрхэлдэггүй байх;
  • Зээлийн дүнгийн 40-70 хувьд хөдлөх эсвэл үл хөдлөх хөрөнгө барьцаалах;
  • Зээл хүсэгч нь зээлийн барьцаа хөрөнгийг нуун дарагдуулсан бол  батлан даалт гаргуулах хүсэлтийг татгалзах үндэслэл болно.
  • Төслийн хөрөнгөөр бий болсон хөрөнгийг эд хөрөнгийн даатгалд хамруулах;
  • Холбогдох бусад баримт бичгүүд

Ерөнхий нөхцөл: 

Эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээл Жилийн хүү Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа
12%-15% 1.0 тэрбум төгрөг хүртэл 120 сар хүртэл
Батлан даалтын шимтгэл

Батлан даалттай зээлийн хугацаа 1 жил хүртэл бол 1 хувь; 
Батлан даалттай зээлийн хугацаа 1 жилээс дээш бол 2 хувь;

 

Батлан даалтын хураамж  50.000 төгрөг
Өргөдлийн хураамж 10.000 төгрөг
Шимтгэл 1.0%


Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нь батлан даалтад хамрагдахаар хүсэлт гаргахдаа батлан даалтын хураамж буюу 50.000 төгрөгийг  нэг удаа  ЗБДС-д төлөх бөгөөд  ЗБДС үйлчилгээний хураамжийг буцаан олгохгүй.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК