ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ

Бид даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг улам боловсронгуй болгож, харилцагч нартаа улам ойртсоор байна.

Та Төрийн банкны веб сайтаар дамжуулан манай банктай  хамтран ажиллаж буй даатгалын компаниудын 30 гаруй нэр төрлийн даатгалын бүтээгдэхүүнээс сонголт хийж хүсэлтээ илгээснээр өөрийн сонгосон Төрийн банкны салбар, нэгж дээр бичиг баримттайгаа очин даатгалын гэрээг баталгаажуулан авч өөрт учирч болох санхүүгийн эрсдэлээ даатгуулах, үнэт цагаа хэмнэх боломжтой.

 

  • Та цахим даатгалын үйлчилгээг авахдаа даатгалын компани болон бүтээгдэхүүнээ сонгон цахим даатгалын маягтын дагуу мэдээллийг үнэн зөв бөглөж Хүсэлт илгээх товчийг дарснаар банкны onlineinsurance@statebank.mn албан ёсны хаягаас таны и-мэйл хаягт хариу илгээгдэнэ.
  • Таны мэйл хаягт ирсэн шууданд дурдсан бичиг баримтын хамт өөрийн сонгосон Төрийн банкны салбар, нэгж дээр очиж даатгалын хураамжийг төлөн даатгалын гэрээг баталгаажуулан авснаар даатгалын гэрээний хугацаа эхэлнэ.
  • Банканд таны илгээсэн даатгалын мэдээлэл ажлын ТАВАН өдөр хадгалагдах тул Та өөрийн сонгосон нэгж дээр тус хугацаанд очин гэрээг баталгаажуулан авахыг анхаарна уу.

 

Та даатгалын үйлчилгээг цахимаар авах бол ЭНД дарна уу.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК