ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ГЭЖ ЮУ ВЭ?
“Даатгалын үйл ажиллагаа” гэж даатгалын гэрээний дагуу Даатгагч /даатгалын компани/ нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг хэлнэ.
Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуйн нэгж байгууллага ирээдүйд учирч болох тодорхойгүй их хэмжээний алдагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хэлэлцээ хийн өнөөдөр тодорхой бага хэмжээний хураамж төлж гэрээ байгуулах, улмаар гэрээний хугацаанд хэлэлцэн тохирсон эрсдэл учирсан үед нөхөн төлбөрөөрхохирлыг барагдуулахүйл ажиллагаа юм.

 

ДААТГАЛЫН ЗҮЙЛ:
Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна Тухайлбал:
• Амь нас, эрүүл мэнд
• Эд хөрөнгө
• Хариуцлага

 

ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛ:
• Даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ.

 

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР: 
• Даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд Даатгагчаас олгох мөнгөн хөрөнгө.

 

ДААТГАЛЫН ХУРААМЖ: 
• Даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө Даатгагчид төлөх төлбөрийг хэлнэ.

 

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ: 
Даатгалын зүйлийг даатгуулах үнэ буюу даатгалын тохиолдол болсон үед олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээг хэлнэ. Хөрөнгийн даатгалын үнэлгээ нь тухайн даатгалын зүйлийг зах зээл дээрээс худалдан авах үнэ, засварлахад гарах зардлын хэмжээгээр тодорхойлогдоно.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2020 Төрийн банк ХХК