Түгээмэл асуултууд

Картаа алдсан, гээсэн тохиолдолд хэрхэх вэ?
- Төрийн банкны лавлах 1800-1881 утсанд хандан хаалгуулна. Та картаа нөхөн авахдаа Төрийн банкны аль ч салбараас захиалан авч болно.
 
Картаа гэмтээсэн /хугалсан, соронзон тууз зурагдсан/ тохиолдолд хэрхэх вэ?
- Хэрвээ та картаа гэмтээвэл өөрт ойрхон дурын салбар дээр очиж нөхөн авч болно.
 
Картын үлдэгдлээ хэрхэн, хаана шалгах вэ?
 
- АТМ буюу бэлэн мөнгөний машинаар
- Мобайл, Мессежбанк, ТВ банк, Мессеж мэдээ үйлчилгээгээр
- Төрийн банкны Интернэт банк, Смарт банкаар
- Төрийн банкны бүх салбаруудаар
 
Картын пин кодоо мартсан бол яах вэ?
- Та Төрийн банкны дурын салбар дээр очиж пин кодоо сэргээлгэж авах боломжтой.
 
Интернэт пин код гэж юу вэ? хэрхэн авах вэ? 
- Картаар интернэт худалдаа хийхэд баталгаажуулах код ба Интернэт пин кодыг Төрийн банкны  АТМ, салбар, Харилцагчийн мэдээллийн төв 1800-1881-өөс авах боломжтой.
 
Картын нууцлалыг хэрхэн хангах вэ?
- Карт болон картын нууцлалын мэдээллүүд /картын дугаар, пин код, и-пин код, CVV код, хугацаа дуусах огноо/-ийг бусдад дамжуулахгүй байх, гуравдагч этгээдэд мэдэгдсэн болон мэдэгдсэн байж болзошгүй талаар сэжиглэсэн даруйд банкинд хандах шаардлагатай.
- Банкнаас картын хамт дугтуйд битүүмжлэн олгосон Пин кодыг цээжилж дугтуйг устгах, Пин кодоо картан дээр болон бусад зүйлс дээр бичиж тэмдэглэхгүй байх шаардлагатай.
- Картаа хүлээн авахдаа картын ар талд гарын үсгээ зурж хэвшинэ үү.
 
Ямар тохиолдолд АТМ картыг хураах вэ?
- Картын пин кодоо 3 удаа буруу оруулах, 
- Хугацаа дууссан эсвэл идэвхгүй картаар гүйлгээ хийх оролдлого хийх
- Гүйлгээ хийх явцад карт эзэмшигчийн зүгээс үйлдэл хийлгүй 10 секунд өнгөрөхөд аюулгүй байдлын  үүднээс АТМ картыг хураана.
 
Картаа АТМ-д хураалгасан тохиолдолд хэрхэн авах вэ?
- Төрийн банкны карт бол харилцагчийн мэдээллийн төв 1800-1881-с тодруулсны үндсэн дээр ажлын 3-5 хоногийн дараа Төрийн банкны холбогдох салбараас авна. 
- Бусад банкны карт бол карт гаргасан банкнаасаа ажлын 3-5 хоногийн дараа авна.
 
Төрийн банкны АТМ-д мөнгөө хураалгасан бол яаж мөнгөө авах вэ?
- Харилцагчийн АТМ-д мөнгө залгиулсан мөнгөө авах хүсэлтийг үндэслэн шалгаад ажлын 3-7 хоногийн дараа картын дансанд орно.
 
Төрийн банкны картыг аль банкны АТМ-ээр уншуулах боломжтой вэ?
- Бүх банкны АТМ-ээр үйлчлүүлэх боломжтой.
 
Картаа АТМ-д хураалгасан үед данснаасаа мөнгө авч болохуу?
- Картаа АТМ-д залгиулсан тохиолдолд банкны салбар, тооцооны төвөөс бичиг баримттай ирж зарлагын гүйлгээ хийлгэх боломжтой.
 
Хэрхэн яаралтай карт захиалах бэ?
- Та дурын салбар дээр очин яаралтай карт захиалж болох бөгөөд ажлын 6 цагийн дотор карт хэвлэгдэж гарна.
 
Картын маргаантай гүйлгээ гэж юу вэ? 
 
- Карт эзэмшигчийн картаараа хийгдсэн гүйлгээг үл зөвшөөрч буй бүх төрлийн гүйлгээг маргаантай гүйлгээ гэнэ.
 
Маргаантай гүйлгээний хүсэлтээ хэрхэн гаргах вэ?
- Карт эзэмшигч та банкинд картын маргаантай гүйлгээний хүсэлт гаргахдаа доорх сувгуудаас өөрт тохиромжтойг сонгоно уу. Үүнд:
 
Төрийн банкны 540 гаруй салбар нэгжид хандах;
Төрийн банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 утсаар холбогдох;
Маргаантай гүйлгээний хүсэлтийг бөглөн dispute@statebank.mn и-мэйл хаягаар илгээх; 
Картын маргаантай гүйлгээ шийдвэрлэгдэх хугацаа хэдэн хоног байдаг вэ?
- Карт  эзэмшигч та гүйлгээ хийгдсэн өдрөөс тодорхой хугацааны дотор багтаан маргаантай гүйлгээний хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой. Дэлгэрэнгүйг доор харуулав.
 
№ Маргаантай гүйлгээний төрөл Хүсэлт гаргах хугацаа Шийдвэрлэх хугацаа Хүсэлтийн маягт татах
1 Төрийн банкны картаар Төрийн банкны  төхөрөөмж дээр хийгдсэн маргаантай гүйлгээ Гүйлгээ хийсэн өдрөөс хойш 60-90 хоног 5-14 хоног
 
 
Маягт татах
 
2 Төрийн банкны картаар дотоодын бусад банкны төхөрөөмж дээр хийгдсэн маргаантай гүйлгээ Гүйлгээ хийсэн өдрөөс хойш 55-90 хоног 7-14 хоног
3 Төрийн банкны картаар гадаадын банкны төхөрөөмж дээр хийгдсэн маргаантай гүйлгээ Гүйлгээ хийсэн өдрөөс хойш 60 хоног 45-120 хоног
Жич: Хүсэлт гаргах хугацаа нь дээрх хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг анхаарна уу

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК