Түгээмэл асуултууд

1. Дансны хуулгаа авахад заавал данс нээсэн салбар дээрээ очих уу? 

- Банкны аль ч салбараас авч болно.
- Та Гялс банкны үйлчилгээнд бүртгүүлсэнээр дансны хуулгаа интернэтээр авах боломжтой.

2. Иргэний үнэмлэхээ гээсэн тул данснаасаа зарлага гаргахад ямар бичиг баримтыг үндэслэх вэ?

- УБЕГ-аас авсан иргэний бүртгэлийн лавлагааны эх хувь нь иргэний үнэмлэхийг орлох бичиг баримт болно.

3. Төгрөгийн харилцах дансаа долларын харилцах данс болгон шилжүүлж болох уу? 

- Болохгүй. Шинээр долларын харилцах данс нээлгэж болно.

4.  Гадаадад байгаа хүн танай банкинд харилцах данс нээлгэж болох уу?

- Төрийн банканд дансгүй иргэн шинээр данс нээх нээлгэхэд итгэмжлэлээр данс нээхгүй харин данстай иргэн нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлийн дагуу банкны үйлчилгээг авч болно.

5.  Харилцах дансандаа 2-р гарын үсэг нэмүүлэхэд ямар материал бүрдүүлэх вэ?

- 1-р гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн хүсэлт
- Баталгаат гарын үсгийн маягтыг бөглөх
- Мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн хугацаа дуусгавар болоогүй иргэний үнэмлэхний хуулбар

6. 1,2-р гарын үсэг бүхий дансны 2-р гарын үсгийг хасуулахад ямар материал бүрдүүлэх вэ? 

- Хүсэлт
- Гарын үсгийн баталгааны маягтыг банкнаас авч мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн гарын үсгийн баталгааны маягт

7. Данснаасаа зарлага гаргах тохиолдолд иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбараар авч болох уу?

- Болно. Баталгаажуулсан өдрөөс хойш 3 сарын дотор үйлчилгээ авах боломжтой.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК