ТӨРИЙН БАНКИЙГ САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТУРШЛАГАТАЙ БАГ УДИРДАНА

2016-09-20


ТӨРИЙН БАНКИЙГ санхүүгийн салбарын туршлагатай баг удирдана.

         Төрийн банкны хувьцаа эзэмшигчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор Төрийн банкны Төлөөлөн Удирдан Зөвлөлийн даргаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Нямаа, ТУЗ-ийн гишүүнээр Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Б.Доржсэмбэд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Сайнзориг, Сангийн сайдын зөвлөх П.Билгүүн, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр М.Батжаргал, А.Ганзориг нар томилогдон ажиллаж байна.

       Мөн Төрийн банкны ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор Төрийн банкны Ерөнхий захирлаар Д.Баярсайхан, Гүйцэтгэх захирлаар Б.Цэндсүрэн нарыг томилсон байна.

        Ийнхүү 2,7 сая харилцагч, 540 гаруй салбар нэгж, 3800 ажилтантай Монгол Улсын эдийн засаг болон банкны системд өөрийн хувь нэмрээ оруулсан ТОП-4 банкны нэг болох Төрийн банкийг санхүүгийн салбарын мэргэшсэн, туршлагатай баг удирдахаар болж байна.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК