ТӨРИЙН БАНКНЫ ПРОГРАМ ӨГӨГДЛИЙН САНГИЙН ХЭЛТЭСТ ПРОГРАМ ЗОХИОГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2016-03-23


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 
 
Банкинд шаардлагатай байгаа програм хангамжийг шинээр хөгжүүлэх, түүнийг нэвтрүүлэх, сургалт , гарын авлага зааварчилгаагаар хангахад оролцох,технологийн оновчтой шийдэл гаргах, банкинд хэрэглэж байгаа програм хангамжуудыг сайжруулан хөгжүүлэх, тэдгээрийн найдвартай ажиллагаа, програмын нууцлал аюулгүй байдлыг ханган ажиллах, шинэ техник технологийн талаар судлан санал гаргах.  
 
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА
 
Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Өгөгдлийн сан удирдах системүүдийн талаар зохих мэдлэгтэй байх;
  • Програмчлалын хэлний өндөр мэдлэгтэй байх;
  • Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;  

 Туслах  мэргэжлийн туршлага

  • Мэргэжлийн түвшинд англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн;
  • Албан бичиг боловсруулах, хөтлөх чадвартай; 

 
Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2016 оны 03-р сарын 25-ний өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК