ТӨРИЙН БАНКНЫ МАРКЕТИНГ, СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТЭСТ МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ МЕНЕЖЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2016-03-16


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 

Маркетингийн чиглэлийн  бүхий л судалгаа шинжилгээ, дүгнэлтийг хийж,  судалгаа мэдээллээр хангах, хийгдсэн мэдээлэл, судалгаан дээр үндэслэн маркетингийн бодлоготой холбоотой санал боловсруулж, шийдвэрлүүлэх                       

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; 
  • Мэргэжлийн чиглэлээр 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;
  • Хэрэглээний болон судалгаа шинжилгээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Хэрэгцээтэй мэдээллийг хайх, олж авах, боловсруулах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх; 
  • Туслах мэргэжлийн туршлага:
  • Албан бичиг танилцуулах, бэлтгэх, боловсруулах чадвар эзэмшсэн байх

Жич: Энэ албан тушаалд ажил горилогч нь хувь хүний зан төлөвийн хувьд нягт нямбай, зохион байгуулаллт сайтай, асуудлыг шийдвэрлэх чадвартай, бүтээлч сэтгэлгээ, сэтгэн бодох чадвараа хөгжүүлсэн байх шаардлагатай.

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2016 оны 03-р сарын 18-ний өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК