“НАРАНТУУЛ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ХАРИЛЦАГЧИДДАА “ЦАХИМ БАНК - ГЯЛС БАНК” ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

2015-06-22


Төрийн банк нь Монгол орныхоо өнцөг булан бүрт байршсан 540 салбар нэгжээрээ дамжуулан, харилцагчдынхаа санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл түгээх, харилцагчидтайгаа эргэх холбоотой ажиллах зорилгоор “Харилцагч таныг сонсъё” аяныг 2015 оныг дуустал хугацаанд зарласан билээ.

Энэхүү аяны хүрээнд Төрийн банкнаас “Нарантуул” Олон улсын худалдааны төвд тус худалдааны төвийн бизнес эрхлэгчдэд зориулан “Харилцагчийн өдөрлөг”-ийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр банкны явуулын тусгайлсан цэг ажиллаж, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг “Гялс банк” үйлчилгээнд бүртгэх, мобайл банк, интернэт банк болон бусад цахим үйлчилгээнүүдийг хэрхэн ашиглах, орон сууц, цахилгаан болон бусад хэрэглээний төлбөрийг хэрхэн төлөх талаар заавар, зөвлөгөө өгөх, тэдэнд шаардлагатай банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулга мэдээлэл хүргэх ажлуудыг зохион байгуулснаас гадна тухайн үед “Гялс банк”-нд бүртгүүлсэн 10 азтанг шалгаруулж, гарын бэлгээр урамшуулсан юм.

Мөн өдөрлөгийн үеэр Төрийн банкны элч хамтлаг Монгол Поп опера Увертюра, МУГЖ, дуучин Д.Энхзул, МУСТА, дуучин Ч.Алтантүлхүүр нар өөрсдийн уран бүтээлээр бэлэг барьж, ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.  

Дашрамд дурдахад Төрийн банкны “Нарантуул” тооцооны төвөөс өөрийн харилцагчид болон Нарантуул худалдааны төвийн орчимд үйл ажиллагаа, бизнес эрхэлдэг аж ахуй нэгж, иргэдийн дунд “Гялс банк”-ны урамшуулалт аяныг зарласан бөгөөд урамшуулалын хугацаанд “Гялс банк”-нд бүртгүүлж, хамгийн их дүнгээр гүйлгээ хийсэн 3 харилцагчийг тодруулан, 100,000 - 1,000,000 төгрөгийн хадгаламж нээлгэх эрхээр урамшуулах юм. Урамшуулалт аян 2015.07.19-нийг өдрийг дуустал үргэлжилнэ.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК