"ТӨРИЙН БАНК” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2024-02-20


 “ТӨРИЙН БАНК” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 

ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 

2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр

           “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 4 хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд тавигдах шаардлага:

           “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-32.1.6 болон 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан шалгуурыг хангасан байх шаардлагатай. 

Хараат бус гишүүнд нэр дэвшигчийн бүрдүүлэх материал:

Д/д

Бүрдүүлэх материал

Эх сурвалж

1.

Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт

Нэр дэвшигч өөрийн гарын үсгээр баталгаажуулсан байх

2.

3 үеийн товч намтар

3.

Хараат бус гишүүний ажил үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил, саад байгаа эсэх тухай тодорхойлолт

4.

Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй тухай тодорхойлолт

5.

Нэр дэвшигчдэд тавигдсан шаардлагын талаар шаардлагатай лавлагааг холбогдох байгууллагаас авахыг зөвшөөрсөн нэр дэвшигчийн зөвшөөрөл

6.

Өөрийн болон нэгдмэл сонирхолтой этгээдийн хувьцаа эзэмшлийн тухай лавлагаа, нотлох баримт

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс лавлагаа авах

7.

Боловсролын гэрчилгээ, диплом

Нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлэх

8.

Компанийн зохистой засаглалын чиглэлээр сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар

Хуулбар хувь

9.

Хараат бус гишүүнд нэр дэвших этгээдийн тодорхойлолт

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А-86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ын хавсралт 1, 2

10.

Хараат бус гишүүнд нэр дэвших этгээдийн мэдүүлэг

11.

Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх тодорхойлолт

Монголбанкны тодорхойлолт

12.

“Эрх бүхий албан тушаалтнаар  ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” тодорхойлолт

Шүүхийн лавлагаа,

Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолт

13.

Мэргэжлээрээ болон банк, санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан ажлын туршлагатайг нотлох баримт, тодорхойлолт

Ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан байгууллагын  тодорхойлолт, эрх бүхий албан тушаалтнаар томилсон, чөлөөлсөн тухай шийдвэр, хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт

14.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг

ХАСУМ-ийг үнэн зөв бөглөсөн байх

15.

Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэх талаарх холбогдох бусад баримт бичиг.

Нэр дэвшигч өөрөө шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг

Хараат бус гишүүнд нэр дэвших этгээд нь гадаадын харьяалалтай иргэн бол дараах баримт бичгийг нэмэлтээр бүрдүүлнэ:

  1. Харьяалах улс, оронд зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өртэй эсэх тухай; 
  2. Харьяалах улс, орны шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй болохыг нотлох баримт бичиг; 
  3. Харьяалах улс оронд аливаа ял шийтгэл хүлээгээгүй болохыг нотлох баримт бичиг; 
  4. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгэл авч байгаагүйг нотлох баримт бичиг.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах газар, хугацаа:

           “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг хүртэл /SBM_Shareholder@statebank.mn/ цахим шуудангаар хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг гаргацтай сканердаж, PDF форматаар цахим шууданд хавсаргана.
  2. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
  3. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулахгүй. 
  4. Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
  5. Шаардлагатай тохиолдолд хууль журмын дагуу нэмэлт тодруулга авч, материал бүрдүүлэх боломжтой.
  6. Нэмэлт мэдээллийг “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороотой 75071881 дугаарын утсаар холбогдон авч болно.

“ТӨРИЙН БАНК” ХК

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК