Төрийн банк: Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2024-02-06


Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин ажиллаж байгаа Төрийн банкнаас жил бүр уламжлал болгон сар шинийн баярыг тохиолдуулан “Хүндэтгэлийн аян”-ыг зохион байгуулж ирсэн.  

2024 оны хувьд, Төрийн банкны 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд Сар шинийн босгон дээр хамгийн өндөр настай 15 ахмад харилцагчдадаа 1,500,000 төгрөгийн урамшууллыг олгож байна. Мөн өнөөдөр болон маргааш Монгол орны 21 аймаг 330 сум нийслэлийн 9 дүүрэгт байрлах өөрийн 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан өндөр настай 93 ахмадууд болон үйлчилгээ авч байгаа харилцагч нараа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн ажиллаж байна. 

Төрийн банкнаас 2023 онд Гялсбанк 3.0 систем нэвтрүүлэн онлайнаар 12 сарын хугацаатай тэтгэвэр, цалин, пос болон хадгаламж барьцаалсан зээлийг хүссэн цагтаа, хүссэн газраасаа шуурхай авах боломжийг бүрдүүлж өгсөн билээ. 

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК