Төрийн банк: Хөрөнгийн биржийн Топ 20 индекст дахин багтлаа

2024-01-18


Монголын хөрөнгийн бирж нь “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс шинэчилсэн бөгөөд, SBM кодтой Төрийн банкны хувьцаа нь зах зээлийн үнэлгээ, тухайн компанийн үүргийн гүйцэтгэл, арилжааны идэвх болон олон нийтэд хувьцаагаа санал болгосон хувь хэмжээ зэргийг харгалзан үзэж ТОП-20 индекст багтах шалгуур үзүүлэлтийг дахин бататгаж шинэчилсэн жагсаалтад багтлаа.

Монгол орны бүх сум суурин газарт 500 орчим салбар нэгжтэй, 4000 гаруй ажилтан, 5.3 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй Төрийн банкны хувьд, Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс арилжааны банкуудаас анхлан Нээлттэй хувьцаат компани болж байсан юм. 

  Төрийн банкны хувьд 2023 оны /аудитлагдаагүй/ санхүүгийн тайлангаар 88.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК