Улаанбаатар хотын төв байрнуудын болон нэгжүүдийн дохиолол хамгаалалт, суурилуулалтын үйлчилгээ үзүүлэх

2023-09-29


Төрийн банк ХК  нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Улаанбаатар хотын төв байрнуудын болон нэгжүүдийн дохиолол хамгаалалт, суурилуулалтын үйлчилгээ үзүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”

Багц №1. Баруун бүс. 

Багц №2. Зүүн бүс.

Багц №3. Урд бүс. 

Багц №4. Хойд бүс.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш  30  ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 

Багц №1. Тендерийн баталгааны дүн: 272,550 

Багц №2. Тендерийн баталгааны дүн: 296,250 

Багц №3. Тендерийн баталгааны дүн: 260,739

Багц №4. Тендерийн баталгааны дүн: 272,550 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын  30-ны өдрийн 11 цаг 10 минутанд зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Худалдан авалтын үйл ажиллагааны хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК