2023-09-11
Төрийн банк ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хэнтий аймаг – Хэнтий салбар болон Жаргалтхаан тооцооны төвийн засварын ажил гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 1,179,842 /Нэг сая нэг зуун далан есөн мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 11 цаг 20 минутанд зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Үгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Худалдан авалтын үйл ажиллагааны хэлтэс, 2-р давхар, 202 тоот өрөө
Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1
1800-1881
© 2009-2024 Төрийн банк ХК