БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭЧИН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2023-06-20


Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Банкны дотоод болон бизнесийн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэмд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоох чиглэлээр эрсдэлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, хяналт тавих, удирдах тайлагнах; 
  • Банкны байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын бодлого, журам болон  холбогдох эрсдэлийн үнэлгээний арга, аргачлалыг боловсруулах, сайжруулах, санал дүгнэлт гаргах, зөвлөмж зөвлөгөөгөөр хангах болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийг гүйцэтгэх. 

 

Тавигдах шаардлага:

  • Байгаль орчин, экологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;  
  • Байгаль орчны үнэлгээ, хяналт шинжилгээний чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;  
  • Судалгаа, шинжилгээ хийх, тайлан боловсруулах чадвартай; 
  • Эрсдэлийг урьдчилан тооцоолох ур чадвартай; 
  • Эерэг зөв хандлагатай, харилцааны болон багаар ажиллах ур чадвартай; 
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх; 
  • Банк санхүү, хууль эрх зүйн чиглэлийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.

     

Сонирхсон ажил горилогч Төрийн банкны вэбсайт руу орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.  

Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу. 

Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-хороо, Бага тойруу 7/1, 14201, Улаанбаатар, Монгол улс

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК