ТЕЛЛЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА //ОРХОН САЛБАР

2023-06-16


Ажлын байрны үндсэн зорилго:

Банкны зорилго, стратегид нийцүүлэн нэгжийн бизнес, санхүүгийн төлөвлөгөөний биелэлтийг хангах, харилцагч байгууллага, иргэдэд банкны бүх төрлийн үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, банкны дотоод дүрэм, бодлого, журам, зааврын хүрээнд борлуулах, сурталчлах, хөнгөн шуурхай, соёлтой үйлчлэх, харилцагчийг таньж мэдэх, банкны ашигт ажиллагаа, зах зээл эзлэлтийг бодитоор, тогтмол нэмэгдүүлэхэд оршино. 

 

Тавигдах шаардлага: 

Үндсэн шаардлага: 

  • Боловсрол: Бакалавр зэрэгтэй;
  • Мэргэжил: Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр;
  • Мэргэшил: Санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч;
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
  • Англи хэлний мэдлэг давуу тал болно.

Нэмэлт шаардлага:

  • Мэргэжлийн ур чадвартай;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Төлөвлөх, зохион байгуулах чадвартай;
  • Цагийн менежмент сайтай;
  • Баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Өөрчлөлтөд дасан зохицох чадвартай;
  • Шийдвэр гаргах ур чадвартай;
  • Харилцааны ур чадвартай;
  • Харилцагчид хандах чадвартай;
  • Асуудлыг шийдвэрлэх, дүгнэлт хийх чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй;
  • Урлаг, спортын авьяастай бол давуу тал болно. 

 

Сонирхсон ажил горилогч Төрийн банкны вэб хуудсаар ЭНД ДАРЖ өөрийн анкетийг бөглөх ба нэмэлтээр Орхон салбарт анкетаа ирүүлнэ үү.   

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК