MONGWBL: ТӨСЛИЙН ҮНДЭСНИЙ БАГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2023-05-03


MONGWBL төслийн  үндэсний багийн ээлжит хэлэлцүүлэг 2023.05.02-ны өдөр Отгонтэнгэр их сургуульд зохион байгуулагдаж Төрийн банк, Монголын аялал жуулчлалын холбоо, Санхүү эдийн засгийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургуулиудын төлөөлөл оролцлоо. 

Хэлэлцүүлгийн үеэр “Банк, даатгал болон Аялал жуулчлал мэргэжлийн ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр” - ийн сайжруулалт, Бодлогын баримт бичгийн эцэслэсэн хувилбар, төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, цаашид анхаарч ажиллах, сайжруулах, идэвхжүүлэх ажлуудыг тус тус хэлэлцлээ. 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК