ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ЭЭЛЖИТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-04-21


Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн дагуу Монгол улсад хэрэгжиж буй  “Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” /MONGWBL/ төслийн хүрээнд ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засаг, хуулийн их сургуульд 2023.03.27-29-ний өдрүүдэд чадавх бэхжүүлэх ээлжит сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Тус сургалт, хэлэлцүүлэгт Төрийн банкны Хүний нөөцийн газрын захирал Л.Болормаа, Бизнесийн бодлого, төлөвлөлтийн газрын захирал Х.Лхагвасүрэн, Зээлийн газрын захирал Э.Батбаяр, Хүний нөөцийн төлөвлөлт, хөгжүүлэлтийн хэлтсийн захирал С.Ундраа нар оролцож, ажлын байранд суурилсан сургалтын явц, авч хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, төслийн оролцогч Герман, Франц, Грек, Румын улсын хамтрагчидтай туршлага солилцлоо.  

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК