Мөнгө ялгаж, тоологч төхөөрөмж болон багцлагч, шахагч төхөөрөмж нийлүүлэх

2023-03-28


Төрийн банк ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Мөнгө ялгаж, тоологч төхөөрөмж болон багцлагч, шахагч төхөөрөмж–ийг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 543,000 /таван зуун дөчин гурван мянга/  төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.    

Тендерийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны 10 цаг 10 минутанд зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  “Эрхтэй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Төрийн банк

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2 дугаар байр, 2 дугаар давхар, 202 тоот өрөө.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК