"ХАРИЛЦАГЧИЙН ӨДӨРЛӨГ 2022" ТӨВ АЙМАГТ

2022-08-26


Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк Төрийн банк нь Төв аймагт зохион байгуулж буй "Харилцагчийн өдөрлөг 2020" үйл ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгч, харилцагчдадаа дараах ажил үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Үүнд: Төрийн банкны Инкубатор төв нь Төв аймгийн жижиг дунд бизнес эрхлэгч нарт зориулан "Бизнесийг амжилттай удирдах нь манлайлагчийн ур чадвар" сэдэвт сургалт болон бизнес аялал хийн ажиллаж байна. Уг арга хэмжээг Төрийн банкны Төв аймаг салбарын харилцааны менежер Б.Золбоо урлагийн үзүүлбэр үзүүлэн мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Төв аймгийн үндэсний үйлдвэрлэгч, жижиг дунд бизнес эрхлэгч нараа дэмжин аймгийн төв талбайд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж явуулын банк ажиллуулж байна. Уг үзэсгэлэн худалдааны үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр болон Бизнес бодлого, төлөвлөлтийн газрын захирал Х.Лхагвасүрэн, Салбарын Удирдлагын газрын захирал З.Туяацэцэг, Төв аймаг салбарын захирал С.Ариунболд нар хүрэлцэн ирж жижиг дунд Бизнес эрхлэгч нартай уулзалт хийн танилцлаа. Мөн Төв аймаг салбарын явуулын банкаар үйлчлүүлж Эрүүл Иргэн Хадгаламжийн шинэ бүтээгдэхүүний харилцагч боллоо.

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК