Төрийн банк “Хүртээмжтэй даатгал 2014” Олон Улсын форумыг хамтран зохион байгууллаа.

2014-07-08


Монгол Улсад даатгалын салбар үүсч хөгжсөний 80 жил, Санхүүгийн салбарын зохицуулах байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Хүртээмжтэй даатгал 2014” Олон Улсын форум нь Улаанбаатар хотноо 2014 оны 4 дүгээр сарын 16 -17-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү Олон Улсын форумд Энэтхэг, Бангладеш, Филиппин, Өмнөд Солонгос, Хятад, Хонконг, Япон, Тайвань зэрэг орны даатгалын чиглэлээр мэргэшсэн Олон Улсад нэр хүндтэй экспертүүд болон даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын байгууллага, компаниудын 200 орчим төлөөлөгчид хуран цугларсан юм.

Даатгалын салбарын хөгжил, ололт амжилтыг танилцуулах, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замыг хэлэлцэхийн зэрэгцээ хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэх талаар бусад улс орны мэдлэг, мэдээлэл, туршлагыг сонсох, иргэн бүрт даатгалын үйлчилгээг хүргэж, даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогыг боловсронгуй болгох талаар санал бодлоо солилцох боломж олгох зорилготой тус форум нь даатгалын зах зээлийн хөгжлийг шинэ түвшинд гаргахад чухал алхам боллоо.

Төрийн банк нь “Хүртээмжтэй даатгал 2014” Олон Улсын форумыг Санхүүгийн Зохицуулах Хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж буй “Бичил даатгалын зах зээлийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-тэй хамтран Монголд анх удаагаа амжилттай зохион байгууллаа.

Төрийн банк нь 2013 оны 9 дүгээр сарын 18-нд Санхүүгийн зохицуулах хорооноос “Банк – Даатгал” гэсэн хосолсон үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авч харилцагчдынхаа өмч хөрөнгө, амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилготойгоор “Практикал даатгал” ХХК, “Соёмбо даатгал” ХХК, “Миг” ХХК, “Номин даатгал” ХХК зэрэг даатгалын компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар орон даяар байршсан 540 гаруй салбар, нэгжээрээ дамжуулан харилцагчиддаа даатгалын зуучлалын үйлчилгээг авах боломжийг бий болгохыг зорин ажиллаж байна.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК