2022-05-05
Төрийн банк нь хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аяныг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зарлаж, 14 хоног тутамд урамшууллын эздийг тодруулсаар байгаа билээ.
Тус аяны 4 дэх 14 хоногийн урамшууллын эздийг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулсан. Энэхүү шууд дамжуулалтаар санхүүгийн зөвлөх О.Явуухулан урилгаар оролцож, өөрийн амьдралын туршлага дээрээс олж авсан санхүүгийн мэдлэг мэдээллийг хуваалцсан юм.
Урамшууллын эздийг Төрийн банкны Төв байранд хүлээн авч, урамшууллын бэлгийг гардуулан баяр хүргэлээ.
Төрийн банканд 3 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд 1 сугалааны эрхтэйгээр болон хүүхдийн хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд 1 сугалааны эрхээр “Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох боломжтой.
Хадгаламжийн аянд оролцож буй харилцагчид Турк улсад хосоороо аялах, iPhone 13 гар утас, iPad, 1,0 сая төгрөгийн хадгаламжийн эрх зэрэг супер урамшууллын эзэн болохоос гадна 14 хоног тутамд Монгол орноор аялах, ухаалаг цаг, bluetooth чихэвч, худалдан авалт, карт нээлгэх, хадгаламжийн эрх, даатгалын эрх зэрэг онцгой урамшууллын эзэн болох боломжтой юм. Онцгой урамшууллын эзнийг 14 хоног тутамд Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах бөгөөд харин Супер шагналын эздийг 2022 оны 6-р сарын эхний долоо хоногт тодруулна.
Аяны хугацаанд харилцагчид сугалааны эрхээ Төрийн банкны вебсайтын тусгай цэсээр нэвтэрч, өөрийн регистрийн дугаараа оруулан шалгах боломжтой бөгөөд сугалааны мэдээлэл хадгаламжид орлого орсноос хойш 24 цагийн дотор бүртгэгдэх юм.
Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах 500 гаруй салбар нэгжээр явагдаж буй тус аяны дараагийн урамшууллын эзэд 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Даваа гарагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодрох болно.
Эрхэм Таныг Төрийн банкны хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт нэгдэж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан, өсгөн арвижуулахын зэрэгцээ Турк улсад хосоороо аялах урамшуулалт аянд хамрагдахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1
1800-1881
© 2009-2024 Төрийн банк ХК