Бүтээгдэхүүн үйлчилгээний судалгааны ажил гүйцэтгэх

2022-04-01


Төрийн банк ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Бүтээгдэхүүн үйлчилгээний судалгааны ажил гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”

Багц 1: Зорилтод сегмент ба зан төлөвийн судалгаа хийх

Багц 2: Brand KPI судалгаа /Банкны бүтээгдэхүүнд/ хийх

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба

          Багц-1: Тендерийн баталгааны дүн 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг,

          Багц-2:Тендерийн баталгааны дүн 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.  

Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 20 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2 дугаар байр, 2 дугаар давхар, 202 тоот өрөө. Утас 94006266

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК