ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021-08-27


 

Төрийн банк нь  “Эрсдэлийн үнэлгээ хийлгэх” зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрсдэлийн үнэлгээ хийлгэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч шалгаруулах болно. Зөвлөх нь дараах шаардлагад нийцсэн ажил үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

     1. Төрийн банкны төвийн 3 байрны дараахь гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийж гамшгийн төрөл тус бүрээр зөвлөмж, дүгнэлт гаргана. Үүнд:

  •  Объектын гал түймрийн эрсдэлийн үнэлгээ
  •  Газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ
  • Үер, усны эрсдэлийн үнэлгээ
  • Химийн хорт бодис ашиглагдах эрсдэлийн үнэлгээ
  • Тэсрэлт, дэлбэрэлтийн эрсдэлийн үнэлгээ
  • Хүчтэй хуй салхийн эрсдэлийн үнэлгээ
  • Хүний гоц халдварт өвчний эрсдэлийн үнэлгээ
  • Үйл ажиллагааны горим зөрчигдсөнөөс үүсэх ослын эрсдэлийн үнэлгээ
  •  Аянгын эрсдэлийн үнэлгээ

2. Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.1 дүгээр зүйл, 34 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 67 дугаар тогтоолоор батлагдсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам, Монгол Улсын Шадар сайдын 2018 он 12 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаар тушаалаар батлагдсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээний заавар, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлал болон бусад холбогдох журам зааврын хүрээнд шалгаж, зөвлөмж, дүгнэлт өгөх.

3. Эрсдэлийн үнэлгээний дүнгийн талаар дүгнэлт бүхий тайлан /3 хувь/ гаргах бөгөөд тайлан болон түүнтэй холбоотой судалгаа, материалыг захиалагчид хүлээлгэн өгч, хувийг Онцгой байдлын хэлтэс, Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэх.

4. Эрсдэлийн үнэлгээний тайланд аливаа гамшиг ослын улмаас үүсч болох бүх сөрөг нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах бүхий л арга замууд болон зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тусгасан зөвлөмж гаргах.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Үүнд:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас хийсэн хуулбарыг ирүүлнэ.
  2. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газраас авсан тусгай зөвшөөрлийн эх хувиас хийсэн хуулбарыг ирүүлнэ. (тендерийн явцад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлсэн байгаа тохиолдолд тухайн байгууллагаас  лавлагаа авсан байх)
  3. Байгууллагын тухай танилцуулга ирүүлнэ.
  4. 2020 онд тухайн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх.
  5. 2020 жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлнэ.
  6. 2020 оны борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгөөс багагүй байх.
  7. Төрийн банкны зүгээс тухайн тендерт оролцогчийн харилцагч банк, харьяа татварын алба, шүүхээс лавлагаа, тодруулга хүсэхэд татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” (tender.gov.mn)-д аж ахуйн нэгжийн тоон гарын үсгийг ашиглан нэвтрэн орж, цахим хэлбэрээр 2021 оны 09 дүгээр сарын 08-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс, 2-р давхар 202 тоот өрөө. Утас: 976-94006266

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК