САНХҮҮГИЙН ХЭЛТЭСТ ӨГӨГДЛИЙН САНГИЙН ХӨГЖҮҮЛЭГЧ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2019-11-14


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:
Өгөгдлийн сангийн бүтцийг боловсруулж, удирдлагын хэрэгцээ шаардлага болон банкны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээнүүдийн тооцоллыг боловсронгуй болгох, санал гаргах, өгөгдлийн шинжээчидтэй хамтран боломжит тайлан мэдээнүүдийг бизнес интележинс түүл эсвэл дотоодын хэрэгцээнд ашиглагдах модуль дээр бэлтгэхэд баазын бүтцийг зохион байгуулах зорилготой.
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Өгөгдлийн сан, түүний архитектур, логик ба физик бүтэц боловсруулах
• ETL/ELT боловсруулах
• Ажлын даалгавар болон системийн шинжээчийн зүгээс гарах бичиг баримтуудыг боловсруулах
• Системийн тест болон сайжруулалт дээр оролцож ажиллах
Тавигдах шаардлага:
• Программ хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
• Oracle db , Mssql db, Nosql db мэдээллийн бааз дээр ажиллаж байсан туршлагатай байх;
• ETL/ELT дээр ажиллаж байсан туршлагатай байх;
• Программчлалын NET, Java, PHP, PL/SQL  хэлүүд дээр ахисан түвшний мэдлэгтэй
• Өгөгдлийн сангийн хөгжүүлэгч чиглэлээр 2 буюу түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай байх;
• Багаар ажиллах болон бие даан судалгаа хийх чадвартай;
• Мэргэжлийн зохих түвшний англи хэлний мэдлэгтэй байх;
• Өгөгдлийн сангийн агуулах зохион байгуулж байсан бол давуу тал болно.
• R, Python болон SQL дээр хөгжүүлэлт хийж модель боловсруулах чадвартай бол давуу тал болно.
• Oracle business intelligence tools дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
• Банкны мэдээллийн системд ажиллаж байсан бол давуу тал болно.
Сонирхсон ажил горилогч дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол  дор дурьдсан материалуудыг  бүрдүүлэн  2019 оны  11  дүгээр сарын 22-ний  өдрийг дуустал Төрийн банкны төв байранд биечлэн авчирч өгнө үү.  Анкет татах
• Төрийн банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх   / Сүүлийн 1 сарын дотор авахуулсан зураг/
• Их дээд сургуулийн дипломны хуулбар /нотариатаар батлуулсан байх/
• Цахим үнэмлэхний хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
• Оршин суугаа хорооны тодорхойлолт
• Урьд нь ажил эрхэлж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
 
Хаяг: Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК