ТӨРИЙН БАНКНЫ ДОРНОД САЛБАРТ ХАРИЛЦАГЧИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТАЙ БОЛЛОО

2019-09-24


Төрийн банкны Дорнод салбарын хамт олон аймгийнхаа иргэд, харилцагчиддаа зориулан 2019.04.16-04.30-ны хугацаанд урамшуулалт аян хэрэгжүүлсэн билээ. Аяны хугацаанд Төрийн банкны Дорнод салбарын 18 нэгжүүдийн хамтран ажиллагч байгууллага, томоохон худалдааны төвийн харилцагчиддаа Явуулын банкны Гялс борлуулагчид биечлэн мэдээлэл, зөвөлгөө өгч ажилласан. Урамшуулалт аянд нийт 2200 харилцагч шинээр бүртгүүлснээс 343 харилцагч шинээр хадгаламж нээж, 178 карт захиалж, 1334 харилцагч Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлж, Автомат хуримтлал, Захиалгат шилжүүлэг үйлчилгээнд 72 харилцагч бүртгүүлж, 43 харилцагч Малчны зээл, 401 харилцагч Даатгалын үйлчилгээ авлаа.
Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт Харилцагчийн өдөрлөгөө зохион байгуулан 14 харилцагч “500.000”,"300.000”, “200.000” “150.000”, “100.000” мянган төгрөгийн урамшууллын эзэд боллоо.
Мөн “Банкны хөгжил-95” аяны хүрээнд Дорнод аймгийн музейтэй хамтран Банкны үйл ажиллагаанд хэрэглэж байсан тоног төхөөрөмж болон мөнгөн тэмдэгтээр үзэсгэлэн гаргаж, “Санхүүгийн боловсролтой хүн”, “Банкны цахим бүтээгдэхүүний хэрэглээ” сэдвээр харилцагчиддаа сургалт орж мэдээлэл өглөө.
Төрийн банкийг сонгон үйлчлүүлсэн харилцагч танд баярлалаа.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК