1800-1881 en

Даатгалын бүтээгдэхүүн
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ДААТГАЛ

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ДААТГАЛ:

1. ИПОТЕКИЙН ЗЭЭЛДЭГЧИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД 

ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ:
Ердийн даатгалын компанийн хувьд: 
Үндсэн эрсдэл: 

• Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах;
• Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах.

Нэмэлт эрсдэл:
• Зүрх гэнэт зогсох
• Цус харвах

Урт хугацааны даатгалын компанийн хувьд: 
Үндсэн эрсдэл: 
• Аливаа шалтгааны улмаас /Бүх төрлийн гэнэтийн осол болон өвчин/ нас барах  
• Бүх төрлийн гэнэтийн ослын улмаас нас барах  

Нэмэлт эрсдэл:
• Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах.

2. ИПОТЕКИЙН ОРОН СУУЦНЫ ДААТГАЛ

ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ:
Ердийн даатгалын компани:
• Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлтээс учирсан хохирол;
• Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэллээс учирсан хохирол;
• Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгний нөлөөлөллөөс учирсан хохирол;
• Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи гэх мэт/, орон сууцны даатгалын хувьд газар хөдлөлт хамаарахгүй.
• Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй учруулсан аливаа хохирол. /Үүнд хулгайн эрсдэл хамаарахгүй/
• Хулгай, дээрмийн сэдлээр учирсан хохирол.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595


 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Халамжийн мэдээ Онлайн туслах Санал хүсэлт Хаяг, байршил Twitter Facebook Youtube