1800-1881 en

Төслийн зээл
Худалдааны санхүүжилтийн импортын зээл

Зээлийн тодорхойлолт: “Худалдааны санхүүжилтийн импортын зээл” нь Төрийн банк болон Тайваний Экспорт Импортын банкнаас хамтран хэрэгжүүлж буй худалдааны санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын гадаад худалдаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд Тайваниас бараа импортлоход зориулан олгох ам.долларын зээл юм.

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Тайваний экспортлогчтой худалдааны түнш болж  гадаад худалдааны гэрээ байгуулсан байх;
  • Тайваний боомтоос барааг ачуулах нөхцөлтэй байх;
  • Татварын, шүүхийн шийдвэрээр төлөх аливаа өр төлбөргүй байх;    
  • Зээлийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;

Зээлийн нөхцөл: 

  УБ ОН Валют Зээлийн хэмжээ Өргөдлийн хураамж Шимтгэл Зээлийн хугацаа
Жилийн хүү 6%-7% USD

1,000,000 ам.доллар хүртэл /Худалдан авах гэрээний үнийн дүнгийн 100%/

15,000 төгрөг Олгосон зээлийн  1.0% буюу 3,000 ам.доллараас хэтрэхгүй 6-60 сар
Зээлийн анхны нөхцөлд өөрч.лт оруулах Зээлийн үлдэгдлийн 1.0% буюу 3,000 ам.доллараас хэтрэхгүй
Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ Хуваарьт хугацаандаа төлөгдөөгүй зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно. Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна.
Зээл эргэн төлөгдөх нөхцөл Нэг жилээс дээш хугацаатай зээлийн хувьд 12 сар хүртэл хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.
 

 

Бүрдүүлэх материал:
1. Тайваний экспортлогчтой хийсэн худалдааны гэрээ;
2. Худалдан авах хэрэглээний болон хэрэглээний бус барааны баглаа боодлын жагсаалт, холбогдох тээвэрлэлт, ачилтын баримтууд; 
3. Худалдааны нэхэмжлэхүүд;
4. Тайваний экспортлогчийн гэрчилгээ;
5. Тайваний экспортлогчийн барааны гарал үүслийн гэрчилгээ;
6. Зээл хүсэгчийн товч танилцуулга ба бизнесийн түүх /Aлбан тоотыг  англи болон монгол хэл дээр авах/; 
7. Аккредитив нээлгэх хүсэлт; 
8. Барааны төлбөрийг эх үүсвэргүй импортын аккердитиваар хийх бол 2,3,5-д заасан бичиг баримтуудыг аккердитивын нөхцөлийн дагуу шаардах ба аккердитив нээлгэх хүсэлтийг бөглөнө. 

Худалдааны лавлагааны маягтыг эндээс татаж авна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595


 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Халамжийн мэдээ Онлайн туслах Санал хүсэлт Хаяг, байршил Twitter Facebook Youtube