1800-1881 en

ГЯЛС БАНКНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Гялс банкны үйлчилгээг ашиглан та өөрийн цаг хугацааг хэмнэн, интернет сүлжээнд холбогдсон ямарч газраас банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. Төрийн банк нь сүүлийн үеийн арга технологуудын ашиглан таны болон банкны үйл ажиллагааны аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Мөн та өөрийн зүгээс доорх аюулгүй байдлын зөвлөмжийг мөрдөж ажиллаарай.

  • Гялс банкны албан ёсны сайт эсэх, url хаяг зөв эсэхийг шалгах  

Та веб хөтөч ашиглан гялс банкинд холбогдохдоо URL талбарт https://ibank.mn ба https://statebank.mn гэж байгаа эсэхийг сайн шалгах хэрэгтэй ба банкны ibank.mn, statebank.mn домайн нэрэнд  үсэг тоо нэмэгдэх, нэр өөрчлөгдөх, алдаатай бичигдэх тохиолдол байх учиргүйг санах хэрэгтэй. Мөн заавал URL-д https гэсэн ногоон бичиг байх ёстойг анхаарна уу.

  • Гялс банкны аппликейшнийг албан ёсны Play Store, App Store-оос татаж ашиглах

Дээрх хоёроос бусад эх сурвалжид зөвшөөрөл олгон байршуулаагүй гэдгийг анхаарна уу. Мөн аппликейшний албан ёсны шинэчлэлт, өөрчлөлт/update/-г цаг тухайд нь хийж байх хэрэгтэй.

  • Хүчтэй нууц үг ашиглах, тогтмол солиж занших, хамгаалах

Найдвартай нууц үг гэдэг нь 8 ба түүнээс дээш тэмдэгтийн урттай том, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгтээс тогттсон байх ба амархан илрүүлж болохоор утга агуулга, дараалсан болон ижил үсэг, тоо, тэмдэгтээр, хувийн мэдээллээр/нэр, төрсөн он, сар, өдөр, утасны дугаар..... гэх мэт/, өөр хэрэглээний account/бүртгэлд/ ашигласан зүйлээр нууц үгийг үүсгэхгүй байх хэрэгтэй. Нууц үгээ тэмдэгт, тоо, том үсэг, жижиг үсгийн холимог байдлаар үүсгэх хэрэгтэй. Жишээ нь:  Moi-iI”0/\ гэх мэт. Мөн нууц үгээ тогтмол хугацаанд өөрчлөж, утгыг аль болох давтахгүй байхыг хичээх хэрэгтэй ба нууц үгээ мэйл, мессеж, цаас гэх мэт зүйлээр илгээж, хадгалахгүй байх, хүнд нууц үгийн талаарх мэдээллээ хуваалцахгүй байх хэрэгтэй. 

  • Гялс банканд нэвтэрч үйлчилгээ авсаныхаа дараа заавал log out хийх

Та гялс банканд нэвтэрч гүйлгээ хийж дууссаныхаа дараа эсвэл ямар нэгэн байдлаар хийж байгаа үйлдлээ түр зогсоож ашиглаж байгаа төхөөрөмжөө орхих болсон тохиолдолд аккаунтаа “log out” гаргах хэрэгтэй. 

  • Гар утас, компьютер гэх мэт төхөөрөмжөө хамгаалах

Таны төхөөрөмжид халдан нууц мэдээллийг хулгайлах эрсдэлтэй байдаг тул та өөрийн төхөөрөмжөө аюулгүй байлгах үүднээс доорх зүйлсийг хийх хэрэгтэй.

  • Төхөөрөмж болон гар утсаа хараа хяналтгүй орхихгүй байх
  • Гар утас төхөөрөмжөө бусдад дамжуулах хуваалцахаас сэргийлэх 
  • Нууц үг, пин код ашиглан цоожлох. Автоматаар цоожлогддог горимыг идэвхжүүлэх
  • Шаардлагагүй сервис үйлчилгээг хориглох
  • Шаардлагагүй үед wifi, bluetooth гэх мэт холболтын функцуудыг байнга унтрааж байх
  • Вирусны эсрэг програм ашиглах
  • Баталгаатай үйлдлийн систем, программын хамгийн сүүлийн хувилбарыг ашиглах
  • Програм, үйлдлийн системийн хөгжүүлэгчээс санал болгосон шинэчлэлт, засварыг цаг алдалгүй хийх
  • Програм болон файл татахдаа албан ёсны хөгжүүлэгчийн сайт, store, сан ашиглах
  • Албан ёсны лицензтэй программ ашиглахыг эрмэлзэх
  • Төхөөрөмжийнхөө брэнд, ID, загвар, serial дугаар, зэргийг хадгалж албан ёсны хуудас, бааз feedback-д бүртгүүлэх
  • Шаардлагагүй бол мэйл, мессежийг удаан хадгалахгүй байх
  • Сэжигтэй, хөгжүүлэгч нь тодорхой бус программ, аппликейшн суулгахгүй байх
  • Үнэгүй, баталгаажуулалт ашиглаагүй утасгүй сүлжээнд холбогдохоос зайлсхийх
  • Найдвартай сүлжээ ашиглах, үнэгүй, баталгаажуулалт хийдэггүй wifi ашиглахгүй байх

Таны ашиглаж байгаа сүлжээнд хортой код програм, халдлагын үйл ажиллагаа явагдаж байх боломжтой учир сүлжээнд холбогдохоо найдвартай, аюулгүй эсэхийг шалгаж байх хэрэгтэй ба доорх зүйлсээс зайлсхийх хэрэгтэй.

  • Үнэгүй олон нийтийн wifi /утасгүй сүлжээ/ болон ямар нэгэн баталгаажуулалтгүй, аюулгүй байдал хангахгүй сүлжээнд холбогдох.
  • Интернет кафе болон тоглоомын газрын сүлжээнд холбогдох, тус газрын төхөөрөмжийг ашиглан банкны үйлчилгээ авах, хувийн мэдээллээ дамжуулах
  • Хэн нэгэн үүсгэсэн, шейрлэсэн сүлжээг ашиглах 
  • Интернет орчиндох залилан болон луйврийн мэдээллийг цаг алдалгүй авч байх
  • Олон нийтийн сүлжээнд банкны бүртгэлдээ ашигласан мэдээллээ хуваалцахгүй байх 
  • Та банканд бүртгүүлэхэд ашигласан хувийн мэдээлэл болон банкнаас танд тодорхойлж өгсөн нэр, нууц үг гэх мэдээллийг Facebook, Twitter, Youtube, instagram, blog гэх мэт олон нийтийн сүлжээнд хуваалцах, ил байршуулах, хадгалахгүй байх. Мөн өөрийн ямар мэдээллийг хуваалцах үгүйгээ сайн хянаж байгаарай. 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595


 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube