1800-1881 en

ДАНСАА ХАМГААЛАХ

         Харилцагч та банктай холбогдох болон хувийн мэдээллээ нууцалж хамгаалах нь  таны дансны аюулгүй байдлыг хангах суурь болдог тул дараах зөвлөмжийн дагуу дансаа хамгаална уу.

  • Дансны болон хувийн мэдээллээ бусадтай хуваалцахгүй байх, аюулгүй хадгалах

Өөрийн дансны мэдээлэл, банкны болон бусад үйлчилгээний хэрэглэгчийн нэр, нууц үгээ бусдад дамжуулах, найдваргүй газар хадгалах, хадгалах зориулалттай програм, функц аргыг ашиглахгүй байх хэрэгтэй. Мөн өөрийн төрсөн он, сар, өдөр утасны дугаар, гэрийн хаяг, регистрийн дугаар гэх мэт  хувийн мэдээллээ ил байлгах тараахаас зайлсхий.

  • Дансныхаа орлого, зарлага гэх мэт гүйлгээний урсгалыг тогтмол шалгах

Тодорхой хугацааны давтамжтайгаар эсвэл гүйлгээг хийгдсэний дараа баримт, гүйлгээний мэдээллийг шалгаж  үнэн зөв хйигдсэн эсэхийг шалгаж тооцож байх хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн сэжигтэй болон алдаатай болсон зүйл байвал цаг алдалгүй банктай холбогдоно уу.  

  • Гэнэтийн төлбөр, таны хувийн мэдээлэл зэргийг асуусан хүсэлтэд хариу өгөхгүй байх

Та ямар нэгэн гүйлгээг санаачлаагүй байхад танаас гүйлгээ эхлүүлэхийг хүссэн хүсэлт болон банкны нууц үг, нэр гэх мэт хувийн мэдээллийг тань асуусан мэйл мессеж дуудлагад хариулах шаардлагагүй. 

  • Санхүүгийн баримт, хувийн мэдээлэл агуулсан баримтаа хаяхаасаа өмнө устгах

Дансны дугаар, гүйлгээ хийсэн баримт, хувийн мэдээллээ агуулсан баримт бичиг зэргийг хаях шаардлага гарсан нөхцөлт шатаах эсвэл жижиглэх үйлдэл хийх хэрэгтэй.

  • Таны нэр дээр зөвшөөрөлгүй данс үүссэн эсэхийг шалгах

Та өөрийн хүсэлтээр банканд данс үүсгүүлээгүй байхад таны нэр дээр зөвшөөрөлгүй данс тодорхойлогдсон эсэхийг шалгах, үүссэн байгаа тохиолдолд банканд мэдэгдэх мөн ашигладаггүй дансаа хаалгах нь зүйтэй.

  • Таны банканд бүртгүүлэхдээ ашигласан мэдээлэл өөрчлөгдсөн бол банканд мэдэгдэх

Та утасны дугаар, мэйл хаяг, нэр гэх мэт мэдээллүүд өөрчлөгдсөн тохиолдолд уг мэдээллүүдээ банкандаа ирж өөрийн биеэр мэдэгдэх хэрэгтэй. Учир нь та мэйл, утасны дугаараа ашиглан дансны мэдээллээ авдаг бол бид таны мэдээлэл өөрчлөгдсөнийг мэдэхүй тул хуучин дугаар, мэйл рүү чинь илгээсээр байх болно. 

  • Дансанд гарсан өөрчлөлт бүрийг өөрийн утсанд мессежээр хүлээн авдаг болох

Ингэснээр та өөрийн хийсэн гүйлгээгээ үнэн зөв болсон эсэх хэзээ ямар гүйлгээ хийгдсэн зэргийг мэдэх ба өөрийн дансаа хянах боломжтой болох юм. Хэрвээ ямар нэгэн сэжигтэй болон алдаатай болсон зүйл байвал цаг алдалгүй банктай холбогдоно уу.

  • Хуурамч мэйл, мессеж, дуудлагаас болгоомжлох, тэдгээрийн нийтлэг шинжийг мэддэг байх

Хуурамч мейл, мессеж хүлээн авах нь та цахим ертөнцийн халдлагад өртөх эрсдэлтэй тул урьдчилан мэдэгдээгүй гэнэтийн, сэжигтэй мэйл ирсэн үед нээх, хариу өгөхөөс зайлс хийх хэрэгтэй. Банк хэзээ ч харилцагч руугаа интернет банкиндаа шууд нэвтрэх холбоос, дансны мэдээллээ өөрчлөх, шинэчлэх, таны хувийн нууц  мэдээллийг хүссэн утга агуулгатай и-мэйл илгээдэггүй, мөн утсаар таны мэдээлэл, пин кодыг асуухгүй гэдгийг санаарай. Хэрвээ сэжиг бүхий мэйл, мессеж, дуудлага хүлээн авбал бидэнтэй холбогдоно уу. нь таны хувийн нууц мэдээллүүдийг олж авах зорилгоор хуурамч и-мэйл болон мессеж илгээдэг. Хуурамч и-мэйл нь дараах шинжүүдийг агуулсан байна:

  • Илгээгчийг тодорхойлох мэдээлэл байхгүй, хаяг болон нэр, дугаар гэх мэт мэдээл дутуу байх
  • Нийтлэг мэндчилгээ, үг ашигласан, Жишээ нь таны нэрийг дурдалгүй “Хүндэт хэрэглэгч танаа” гэж эхлэх
  • Танихгүй хүн болон байгууллага агентлагаас илгээгдсэн • Хэрэглэсэн үг, өгүүлбэр, утга агуулгын хувьд алдаатай
  • Таны хувийн мэдээллийг асуусан, урамшуулал, хонжворын шинж чанартай
  • Линк холбоос буюу өөр хуудас руу шилжих хэсэг агуулсан байх, линк дээр курсороо аваачихад тухайн байгууллагын албан ёсны хаяг биш өөр сэжигтэй хаяг харагдаж байх
  • Яаралтайгаар мэдээллээ өөрчлөхийг сануулах, мөнгө шилжүүлүүлэх, мэдээлэл авах авах зорилготой
  • Танд их хэмжээний бэлэн мөнгө санал болгосон сэжиг бүхий цахим шуудан
  • Энд дарж нэвтэрнэ үү, энд дарна уу гэсэн тодорхой бус үйлдэл заасан.
  • Сэжигтэй файл хавсаргасан
  • Спам/spam/ болон Junk мэйл гэж тодорхойлогсон
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Харилцагчийн мэдээллийн төв: 1800-1881
Имэйл хаяг: contact@statebank.mn
Факс: 330595


 en
?
Зээлийн тооцоолуур Хадгаламжийн тооцоолуур Ханшийн мэдээ Онлайн туслах Хаяг, байршил Twitter Facebook Youtube